07/07/2026
Татварын тайланг өөрөө эсвэл хувь хүмүүсээр гаргуулах нь манайхны дунд элбэг байдаг. Харин Австрали хүмүүсийн хувьд мэргэжлийн агентлагаар гаргуулж сурсан байх нь түгээмэл байдаг. Энэ нь ч учиртай.
Тайланг хуулийн дагуу зөв гаргаснаар илүү төлсөн татвараа буцаан авахаас эхлээд ирээдүйн санхүүгийн зорилтуудад нэн чухал ач холбогдолтой. Жишээ нь Sponsor PR Visa, амьдрах болон хөрөнгө оруулалтын зорилгоор орон сууцны зээл, машины зээл, тендэрт оролцох гэх мэт аливаа асуудалд татварын тайлан, СРА нягтлангийн захиа шаарддаг.
Мөн татварын бодлогоор иргэдээ дэмжсэн маш олон төрлийн хөнгөлөлт, боломжууд байдаг бөгөөд Австраличууд үүнийгээ ухаалгаар ашиглахын тулд өөрийн гэсэн байнга харьцдаг Нягтлан Бодогчтой байдаг. Жишээ нь, salary sacrifice хийж татвар төлөхийн өмнөх орлогоосоо байр, машин авах боломж байдаг ба үүнийг ашиглаж татварын зардлаа бууруулж болж байгаа юм.
Монгол буцаж байгаа хүмүүсийн хувьд тэндээ очоод тайлангаа илгээхэд онлайн платформ руугаа орж чадахгүй байхаас эхлээд олон төрлийн хүндрэл бэрхшээл тулгардаг.
Харин мэргэжлийн, туршлагатай татварын агентлагт асуудлаа даатгавал сэтгэл амар, эрсдэлгүй юм.
Татвар болон нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ авахыг хүсвэл холбогдоорой.