Mentis Sacra Partner

Mentis Sacra Partner . . . It’s not just accounting, it's insight

ХУДАЛДААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧИДЭД: ABC ШИНЖИЛГЭЭ + АШИГТ АЖИЛЛАГАА🏪Худалдааны бизнесийн хамгийн том сорилт бол мөнгөө бараан...
30/09/2025

ХУДАЛДААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧИДЭД: ABC ШИНЖИЛГЭЭ + АШИГТ АЖИЛЛАГАА

🏪Худалдааны бизнесийн хамгийн том сорилт бол мөнгөө бараандаа түгжихгүйгээр эргэлтээ зөв удирдах явдал. Үүнийг хийх хамгийн үр дүнтэй арга бол ABC шинжилгээг ашгийн түвшинтэй (маржин) хослуулан ашиглах юм.

Мэнтис Сакра Партнер ТАНД доорх зөвлөмжийг хүргэж байна

- ABC + Ашигт ажиллагааны шинжилгээ танд доорх үнэ цэнийг өгнө:

💡Үүнийг та хэрэгжүүлснээр ГУРВАН үндсэн ойлголыг авах болно. Үүнд:

1. Мөнгө түгжигдэж буй цэгийг тодорхойлох
- Борлуулалт удаан, ашиг багатай бараа нь таны ажлын капиталыг идэвхгүй болгож байгааг илрүүлнэ.

2. Борлуулалт, маркетингийн стратегийг тодорхойлох
- Аль барааг татах (traffic driver), аль барааг ашигт ажиллагааны “гол бараа” болгох, аль барааг ялгарал үүсгэгчээр ашиглахыг практик алхмаар тодорхойлох боломжийг өгнө

3. Хувийн сэтгэл зүйн хандлагаас татгалзаж, илүү бодит дата дээр суурилсан шийдвэр гаргах боломж олгоно.

📌 ТА ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?

1. Борлуулалтын тайлангаа сайхан дэлгэрэнгүй гаргаж байгаад, бараагаа орлогын хувь дээр үндэслэн A, B, C ангилалд хуваа.

- A = 70–80% орлого бүрдүүлэгч
- B = 15–25% орлого бүрдүүлэгч
- C = 5–10% орлого бүрдүүлэгч

2. Тухайн ангилал бүрт барааны маржины түвшинг (ашгийн хэмжээ) тооцоолж нэм.

3. ABC + Маржины уялдааг ашиглан стратегиа тодорхойл:

- A + Бага маржин БОЛ Борлуулалтын урсгал үүсгэгч бараа (тасралтгүй бэлэн байлга, үнийг тогтвортой барь).
- A + Өндөр маржин БОЛ Стратегийн гол орлогын эх үүсвэр (сурталчилгаа, байршуулалтыг идэвхжүүл).
- B + Өндөр маржин БОЛ Өсөлт хийх боломжтой бүтээгдэхүүн (дараагийн A ангилалд оруулах боломжтой).
- C + Бага маржин БОЛ Капитал түгжигч (хямдрал, багц борлуулалт, буцаалт ашиглаж хурдан гаргаж дуусгах).
- C + Өндөр маржин БОЛ Ялгарал бий болгогч (цөөн тоогоор байршуулж, брэндийн онцлог бий болго).

💡Барааны удирдлага гэдэг бол зүгээр агуулахын тооллого биш. ABC шинжилгээг ашгийн түвшинтэй хослуулснаар та бизнесээ зөвхөн өдөр тутмын түвшинд бус, СТРАТЕГИЙН түвшинд удирдах боломжтой болно.

✨Асуудлын мөн чанарыг харъя, амин сүнсийг нь ойлгоё.

#МаржинУдирдлага #МөнЧанарыгХаръя #ЖижигДундБизнес

Санхүү, хяналт, засаглалын цогц шийдэлТаны бизнесийн өсөлт, тогтвортой байдал бол бидний хувьд тэргүүн зорилт. Мэнтис Са...
29/09/2025

Санхүү, хяналт, засаглалын цогц шийдэл

Таны бизнесийн өсөлт, тогтвортой байдал бол бидний хувьд тэргүүн зорилт. Мэнтис Сакра Партнер нь зөвхөн тайлан, нийцлийг хангаад зогсохгүй, санхүүгийн сахилга бат, эрсдэлийн удирдлагаар баталгаажуулан таны урт хугацааны өсөлтийн итгэлтэй хамтрагч байхыг зорьдог

Mentis Sacra Partner бизнесийн үнэ цэнийг хамгаалж, тогтвортой өсөлтийг дэмжих дараах чиглэлээр зөвлөгөө өгч, хамтран ажиллахыг зорьж байна:

💰Санхүү, татварын тайлагнал ба нийцэл
✅Дотоод хяналт, орлогын баталгаажуулалт
🏢Компанийн засаглал
📊НББ ба Санхүүгийн шинжилгээ
🎯Тусгай кейсийн зөвлөгөө

👉 Манай зорилго бол таны бизнесийн санхүү, хяналт, засаглалын суурийг бататгаж, бизнесийн үнэ цэнэ, амжилтыг тань тогтвортой хамгаалах явдал юм.

📞 9900 1114| ✉️ [email protected]

#Санхүү #Тайлан #Засаглал

“Асуудлын мөн чанарыг зөв ойлговол, шийдэл нь өөрөө тодордог.”

Монголд бизнесийн хамгийн том эрсдэл: Гаднаас бус, дотроосоо үүсдэг - Компанийн мөнгө бол компанийнх - таний хувийн түри...
26/09/2025

Монголд бизнесийн хамгийн том эрсдэл: Гаднаас бус, дотроосоо үүсдэг
- Компанийн мөнгө бол компанийнх - таний хувийн түрийвч биш

Манай жижиг, дунд бизнесийн ихэнх нь ХХК хэлбэртэй. Үүсгэн байгуулагч нь өөрөө гүйцэтгэх захирлын албыг хавсран хийдэг, өдөр тутмын мөнгөн урсгалыг өөрийн хувийн түрийвч шиг ашиглах нь элбэг.

👉 “Энэ бол миний хөрөнгө учир би хүссэн үедээ мөнгө авна” гэдэг нийтлэг сэтгэхүйтэй .

Жишээ нь: Захирал сар бүр хувийн дансандаа Нягтландаа хэлж мөнгө авдаг ч гэрээ байхгүй, хэзээ буцаан төлөх нөхцөл тодорхойгүй “Хувь хүнээс авах авлага” дансны нэрээр ангилж бүртгэлд туссан тохиолдол маш их байдаг. Үнэндээ энэ нь нуугдмал байдлаар ногдол ашиг авсан шинжтэй ажил гүйлгээ бөгөөд татвар, хууль, стандартын үл нийцлийн өндөр эрсдэлийг үргэлж дагуулж байдаг

“Хувь хүнээс авах авлага” гэдэг нь олон компанид “эзэн, захирлын хэрэглээг нуусан нэршил” болж хувирдаг. Энэ нь 1-ээс дээш жилээр нэмэгдэж буурах байдалтай байгаа ч үнэндээ компанийн санхүүгийн сахилга, ил тод байдлын хамгийн том зөрчил.

📊НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ ДЭЭР ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ? -

Үүсгэн байгуулагч/Гүйцэтгэх удирдлагын авсан мөнгө, гэхдээ тодорхой гэрээ, нөхцөлгүй.
- Нягтлан бодогч нь эзэн, удирдлагаас авах авлага гэж ил тод бүртгэхээс татгалзаж, “Хувь хүнээс авах авлага” гэсэн далд нэр өгдөг. Учир нь татварын эрсдэл үргэлж байдаг

⚖️ХУУЛЬ БА СТАНДАРТЫН ШААРДЛАГА

Монголын улсын компанийн тухай хууль (46–47-р зүйл)
- Ногдол ашгийг зөвхөн татвар төлсний дараах цэвэр ашгаас тараана.
- Ногдол ашиг тараасны дараа ч гэсэн компанийн өөрийн хөрөнгө хамгийн багадаа хувь нийлүүлсэн хөрөнгөөс доош орж болохгүй
- Ногдол ашгийг ТУЗ эсвэл Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр баталгаажуулна.

Эдгээр нөхцөл хангагдаагүй үед өмчлөгч мөнгө авбал хууль бус хөрөнгө гаргалт гэж тооцно.

🚨СТОУС болон НББОУС
- Өмчлөгч, удирдлагатай холбоотой буюу хамаарал бүхий этгээдтэй хийсэн бүх гүйлгээг (related party transaction)заавал ил тод тайлагнана.
- Авлагад expected credit loss (ECL) заавал тооцно - буцааж төлөх чадваргүй бол зардалд хаана.
- Аудитын нотолгоо “хангалттай, найдвартай” байх ёстой. Зөвхөн “тооцоо нийлсэн акт” хангалттай биш, repayment capability-г үнэлэх шаардлагатай.

🧨ХЭРВЭЭ КОМПАНИ ДАМПУУРАЛ ЗАРЛАВАЛ ЯАХ ВЭ?
Хэрэв компани санхүүгийн бэрхшээлд орж, өр төлбөрөө барагдуулж чадахгүй бол:
- Эзэмшигч/хувь нийлүүлэгч/хувьцаа эзэмшигчид зарчмын хувьд зөвхөн оруулсан хөрөнгөөрөө хариуцна.
- Харин компанийн удирдлага хууль бус ногдол ашиг тараасан, өмчийг хувьдаа ашигласан нь тогтоогдвол хувийн хөрөнгөөр хариуцлага хүлээх эрсдэл бий.

Энэ нь компанийн бие даасан байдал гэдэг зарчимыг сэвтүүлж, эзэд өөрийн хөрөнгөөр өр төлөхөд хүргэнэ. 💡

ТЭГЭЭД ТА ЯАХ ЁСТОЙ ВЭ?
1. Хувьдаа авсан мөнгөө албан ёсны гэрээгээр баталгаажуул
- Буцаан төлөх хугацаа, хүүгийн нөхцөл, гэрээний үндэслэлтэй бай.

2. Ногдол ашгийг зөв журмаар хууль, стандартад нийцүүлж зарлах
- Ашигтай ажиллах үед, хуулийн дагуух эрх бүхий этгээдүүдийн (Хамтран эзэмшигч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчид) хамтарсан хурлын шийдвэртэйгээр.

3. Аудит хийлгэх байгууллагаа Нягтлан бодогч болон гүйцэтгэх удирдлагаараа битгий сонгуул
- ТУЗ, Үүсгэн байгуулагч, өмчлөгч тал өөрсдөө хөндлөнгийн аудитаа сонгох нь зөв

“Асуудлын мөн чанарыг харъя, амин сүнсийг нь ойлгоё.”

#ногдолАшиг #КомпанийнТухайХууль #бизнесийнэрсдэл #Аудит #СанхүүгийнЗөвлөгөө

👉Нягтлан бодогч ба Санхүүчийн ялгаа – Өнгөрснөөс Ирээдүй рүү⚠️Хоёулаа чухал, гэхдээ зөв хүнээ зөв байршилд тавихгүй бол ...
15/09/2025

👉Нягтлан бодогч ба Санхүүчийн ялгаа – Өнгөрснөөс Ирээдүй рүү

⚠️Хоёулаа чухал, гэхдээ зөв хүнээ зөв байршилд тавихгүй бол бизнесийн өсөлтөд үнэтэй алдаа болно.

Сүүлийн үед ажлын зар дээр ‘Санхүүгийн менежер авна’ гээд ерөнхий нягтлан бодогчийн үүргийг бичсэн байх нь олонтаа. Харин ‘Нягтлан бодогч авна’ гээд санхүүчийн ажлын тодорхойлолтыг хавсаргасан байх нь ч бий.

Энэ төөрөгдөл бизнесийн эзэнд доорх бодит өртөгтэй.
- ❌Буруу хүнийг буруу ажилд сонгох
- ❌Стратегийн шийдвэр сулрах
- ❌Тайлан зөв боловч ирээдүйн төлөвлөлтгүй болох

📌Албан тушаалын үүрэг, хариуцлага будлих нь ямар үнэтэй алдаа вэ гэдгийг мэдэх хэрэгтэй
- Санхүүчийн ажлыг нягтлангаар хийлгэвэл стратегийн төлөвлөлт сул үлдэнэ
- Нягтлангийн ажлыг санхүүчээр хийлгэвэл тайлангийн үнэн зөв байдал алдагдана

❓Тэгвэл хоёуланг нь зэрэг хийдэг “супер хүн” байдаг уу?
Тийм ээ, жижиг бизнесийн эхний шатанд нэг хүн хоёуланг нь хавсардаг нь түгээмэл. Гэхдээ өсөлтийн шатанд энэ нь бизнесийн өсөлтийг хааж байдаг далд эрсдэл болно.

Учир нь:
- Нягтлан бодогчийн үүрэг бол өдөр тутмын санхүүгийн гүйлгээг бүртгэж, тайлагнаж, өнгөрснийг үнэн зөвөөр харуулах.
- Санхүүчийн үүрэг бол тэр мэдээлэл дээр тулгуурлаж ирээдүйн төлөвлөгөө, хөрөнгө оруулалт, мөнгөн урсгалын стратегийг гаргах.

Хоёуланг нэг хүнд даалгавал аль нэг нь чанарын хувьд орхигдоноо л гэсэн үг.

📌Бизнесийн эзэнд өгөх практик зөвлөгөө

1. Албан тушаалын нэрэнд бүү төөрөлд
“Санхүүгийн менежер” эсвэл “Ерөнхий нягтлан бодогч” гэхээс илүү, таны бизнест яг одоо юу хэрэгтэй байгааг тодорхойл.

2. Туршлага дээр суурил.
Ажил горилогчдоос бодит туршлага асуу. Тайлан, мөнгөн урсгал, хөрөнгө оруулалтын шийдвэрийн тухай жишээ.

3. Чадвар ба зорилтоо уялдуул. Танд өнөөдөр илүү чухал нь юу вэ?
- Үнэн зөв тайлан уу?
- Ирээдүйн стратегийн зураглал уу?

4. Компанийхаа хэмжээг харгалз.
Жижиг бизнест нэг хүн хоёр үүргийг хавсардаг байж болно. Харин өсөлтийн шатанд нягтлан бодогч, санхүүчийн үүргийг заавал ялгаж өгөх шаардлагатай.

5. Зөвлөхөөс үнэ цэнэ ав.
Заримдаа зөв хүнээ хайж цаг алдахын оронд түр хугацаанд зөвлөх мэргэжилтэнтэй ажиллах нь хамгийн зөв шийдэл байж болно.

💡Товчхондоо:

Зөв хүнээ зөв ажлын байранд сонгох, эсвэл зөв мэргэжилтнийг зөв цагт түр ажиллуулах — аль аль нь бизнесийн эзний гар дээрх стратегийн сонголт.

🪶Асуудлын мөн чанарыг харъя. Аливаа зүйлийн амин сүнсийг ойлгоё

Mentis Sacra Partner нь аливаа асуудлын гадаад шинж өнгө, хэлбэр, дүрс бус жинхэнэ мөн чанар, бүтэц, зорилго, цаашлаад утга учир ба үр нөлөөг нь харьцуулан олж харах, ухаж ойлгох хандлагыг түгээхийг зорьж байна.

#МонголБизнес

Бизнесийн эзэн та юуг ойлгох ёстой вэ? - Юм болгон орлого биш!💡Орлого бол бизнесийн ашигт ажиллагаа, хөрөнгө оруулагчдын...
12/09/2025

Бизнесийн эзэн та юуг ойлгох ёстой вэ? - Юм болгон орлого биш!

💡Орлого бол бизнесийн ашигт ажиллагаа, хөрөнгө оруулагчдын итгэл, компанийн үнэлгээнд шууд нөлөөлдөг үзүүлэлт. Гэхдээ энэ бол санхүүгийн тайланд хамгийн ихээр алдаа гардаг хэсэг ба зориуд буруу илэрхийлэгдэх эрсдэл өндөртэй хэсэг

❌ Хэрэв орлого буруу хүлээн зөвшөөрөгдвөл:

- Санхүүгийн тайлангийн үнэн зөв байдал алдагдна

- Татвар, торгууль, хууль эрх зүйн эрсдэл үүсгэнэ

- Хөрөнгө оруулагч нарын итгэлийг алддаг

- Хэтэрхий өөдрөг үзүүлэлт дээр тулгуурлан буруу бизнес шийдвэр гаргадаг

🔎 Бизнесийн эзний хувьд таны анхаарах түгээмэл гол эрсдэлүүд

1. Урьдчилгаа төлбөр = орлого биш

- Харилцагч, үйлчлүүлэгчийн өгсөн урьдчилгаа мөнгийг орлого гэж үзээд ашигтай мэт тайлагнах нь түгээмэл. Энэ бол эрсдэл.

2. Бараа үйлчилгээ бүрэн хүргэгдээгүй байхад орлого бүртгэх

- Гэрээг бүрэн дуусгах, үйлчилгээ бүрэн хэрэгжээгүй, биелэхээс өмнө орлого болгох нь дараа нь хоёр талд маргаан үүсгэдэг.

3. Хуурамч өсөлт ба борлуулалтын сувагт бараа шахах

- Компанийн зүгээс өөрийн борлуулагч, дистрибьютер эсвэл агентуудад бодитоор зарах боломжгүй их хэмжээний барааг хүчээр шахаж, түр зуурын орлогын өсөлт бий болгох

4. Зуучлан борлуулагч байж үндсэн этгээд мэт орлого бүртгэх

- Зуучлагч байж үндсэн талын орлого мэтээр бүртгэвэл татварын болон хууль эрх зүйн эрсдэл үүсдэг.

✅ Тэгвэл бизнесийн эзэн та юуг хийх ёстой вэ?

- Гэрээгээ тодорхой болгох – орлого хэзээ бүртгэгдэхийг зааж өгөх

- Дотоод хяналтыг чангатгах – борлуулалтыг баримт, хүргэлттэй холбох

- Ил тод тайлагнах – орлогоо түрүүлж харуулах гэж бүү яар

- Мэргэжлийн зөвлөгөө авах – IFRS 15, татварын хуульд нийцүүлэх

- Итгэлцэлд төвлөрөх – түр зуурын өсөлтөөс илүү урт хугацааны нэр хүндийг хамгаал

📌 Бизнесийн эзэн юуг асуух ёстой вэ?

1. Миний орлого мөнгөний урсгалтайгаа нийцэж байна уу?

2. Гэрээ, төлбөрийн нөхцөл тодорхой юу?

3. Миний борлуулалтын өсөлт бодит уу, хиймэл үү?

4. Тайлангийн маань итгэлцэл хэр бат бөх вэ?

🛠 Тэгээд та энэ мэдээллүүдийг яаж ашиглах юм?

- Тайлангийнхаа орлого хэсгийг хамгийн түрүүнд харж сур.

- Нягтлангаасаа орлогыг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрсөн гэдгийг асуу.

- Бодит мөнгөн урсгал болон орлогоо зэрэгцүүлэн хар – зөрүү гарвал шууд анхаар.

- Гэрээгээ тодруул, эргэлзвэл мэргэжлийн зөвлөгөө аваарай

👉 Санаарай:
“Орлогоо түрүүлж харуулах гэж бүү яар, зөв цагтаа, зөв аргачлалаар нь тайлагна.”

🪶Асуудлын мөн чанарыг харъя. Аливаа зүйлийн амин сүнсийг ойлгоё

Mentis Sacra Partner нь аливаа асуудлын гадаад шинж өнгө, хэлбэр, дүрс бус жинхэнэ мөн чанар, бүтэц, зорилго, цаашлаад утга учир ба үр нөлөөг нь харьцуулан олж харах, ухаж ойлгох хандлагыг түгээхийг зорьж байна.

🔥Аудитыг дарамт гэж битгий хар - Итгэлцэл, үнэ цэнийг баталгаажуулах боломж гэж хар💡Хөндлөнгийн буюу Гадаад Аудит нь Сан...
19/08/2025

🔥Аудитыг дарамт гэж битгий хар - Итгэлцэл, үнэ цэнийг баталгаажуулах боломж гэж хар

💡Хөндлөнгийн буюу Гадаад Аудит нь Санхүүгийн тайлангийн үнэн зөв, шударга байдлыг баталгаажуулдаг. Зөв бэлтгэл хийснээр үйл явц жигд, гэнэтийн асуудал багатай болж, аудитор болон хөрөнгө оруулагчдын итгэлийг илүү бат бөх болгоно

Тэгвэл Хөндлөнгийн аудитад хэрхэн бэлтгэх вэ?

1. 🗓 Төлөвлө
- Аудитын хугацааг аудитортой тохиролц.
- Багийнхаа дотор ажлын хариуцлагуудыг хуваарил

2. 📂Баримт бичиг, тайлангуудаа цэгцэл
- Ерөнхий журнал, Гүйлгээ баланс, үндсэн хөрөнгийн бүртгэл, дансны тохиргоо гэх мэт.
- Гэрээ, зээлийн баримт, түрээсийн гэрээ, татварын мэдүүлэг.
- Хуралдааны тэмдэглэл, шийдвэр, нийцлийн гэрчилгээ гэх мэт

3.🛡Дотоод хяналтуудаа эргэн хар
- Гол хяналтууд (зөвшөөрөл олголт, эрхийн тохиргоо, түүний хяналт) зөв ажиллаж буй эсэхийг баталгаажуулах.
- Хяналтын алхмууд, нотолгоог баримтжуул

4. 🔍Асуудал байвал урьдчилан шийд
- Өмнөх аудитын илрүүлсэн асуудлуудыг шийдвэрлэсэн байх
- Төвөгтэй бүртгэлүүдийг эргэн шалгах (жишээ нь: орлого хүлээн зөвшөөрөлт, түрээс, нөөц гэх мэт).

5. ✅Ахин дотоод шалгалт хий
- Санхүүгийн тайлангуудаа дотооддоо урьдчилан шалга
- Онцгой анхаарал татах хэлбэлзэл, зөрүү байгаа эсэхийг шалгаж, шинжил
- Дансны дүнгүүд нь Гүйлгээ балансруу бүрэн, зөв холбогдсон эсэхийг баталгаажуул

6.👥Багаа бэлд
- Ажилтнуудыг аудитын хүлээлт, харилцах арга барил дээр сургах.
- Аудиторын хүсэлтийг хурдан шийдвэрлэх процессыг зохион байгуул

💡Эцэст нь шилдэг туршлагаас хуваалцахад:
- Баримт бичгийн нэгтгэсэн хавтас ажиллуул PBC (Prepared by Client)
- Аудитортой нээлттэй, цаг тухайд нь харилц
- Шалгах хуудас ашиглан ирүүлсэн хүсэлтийг хяна
- Аудитыг зөвхөн нийцэл биш, үнэ цэнэ нэмэх үйл явц гэж хар

🔥Сайтар бэлтгэсэн аудитын өмнөх үйл явц нь хүчтэй засаглал, санхүүгийн сахилга бат, итгэлцлийг харуулдаг ба эдгээр нь хөрөнгө оруулагч болон гадаад сонирхогч талуудын итгэлийг хүлээхэд нэн чухал юм.

#Санхүү #Аудит #НягтланБодох #БизнесийнИтгэлцэл #МонголБизнес

16/08/2025

"Бэлтгэн нийлүүлэгчээ" сонгохдоо гаргадаг хамгийн том алдаа
- ЖДБ эрхэлэгчэд зориулав

1. Үнэ хямд гэсэн ганц шалгуураар сонгох 🪙
2. Гэрээний нөхцөлийг нарийн тохиролцохгүй орхих 📄
3. Нэг л нийлүүлэгчид 100% найдах, хамааралтай болох ⚖️
4. Хугацаа, чанарын шалгуур тавихгүй “итгэлцэл дээр” явах ⏳
5. Нийлүүлэгчээ стратегийн түнш биш, “зүгээр л захиалга биелүүлэгч” гэж харах 🎯

👉Тэгэхээр юуг, хэнээс авах вэ? Эндээс л гол асуулт ургана: Бас л сэтгэлгээгээ өөрчлөх нь :-)

💡1. Зөвхөн үнэ харж сонгохоо боль:
Үнэ хямд байх нь танаас гарч байгаа зардлын зөвхөн нэг хэсэг. Нэг алдаа гарахад л тэр “хямдрал” 10 дахин үнэтэй тусна.

💡2. Нийлүүлэгчээ стратегийн хамтрагч гэж хар.
Та бүтээгдэхүүнээ дангаараа бүтээдэггүй бол Нийлүүлэгч бол таны VALUE CHAIN-ийн гол хэсэг. Тэд чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлбэл таны бүтээгдэхүүн, үйлчилгээ дагаад чанартай болно.

💡3. SLA (Service Level Agreement) заавал байгуул.
“Яг ямар хугацаанд, ямар чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх вэ, алдаа гаргавал ямар хариуцлага хүлээх” гэдгийг бичгээр баталгаажуул.

💡4. Урт хугацааны хамтралын үнэ цэнийг тооц.
Тогтвортой, найдвартай нийлүүлэгч бол таны бизнесийг өсгөх хөрөнгө оруулалт гэж хар

Тэгвэл ЖДБ эрхлэгч та бэлтгэн нийлүүлэгчээ сонгохдоо "Замын гэрлэн дохионы 🟥 🟨 🟩 гэсэн доорх энгийн гурван аргыг ашиглаж эрсдэлээ тодорхойлж, сонголтоо хийгээрэй

1.🟩 Эрсдэл бага: үйлчилгээ, нийлүүлэлт саатсан ч бизнесийн үндсэн үйл ажиллагаанд том нөлөө үзүүлэхгүй. (Жишээ нь: оффисын хангамж, бичиг хэрэг, цай коффи гэх мэт)

2.🟨Дунд эрсдэлтэй: саатал гарвал түр зуурын төвөгтэй нөхцөл үүснэ. (Жишээ нь: IT засвар үйлчилгээ, зарим дэд бүтцийн нийлүүлэлт гэх мэт)

3.🟥 Эрсдэл өндөр: Үндсэн бизнесийг чинь шууд тэжээдэг, үйлчилгээ, нийлүүлэлт нь тасалдах аваас байгууллагын орлого, нэр хүнд, үйл ажиллагаанд томоохон цохилт өгөх (Жишээ нь: хүнсний гол түүхий эд, дата хадгалалт, гол системийн үйлчилгээ)

За тэгвэл одоо Нийлүүлэгчээ сонгож, үнэлэх аргыг энгийнээр ойлгож, сурч авий

🔹 Алхам 1. Шаардлагаа тодорхой болгое 🟥 🟨 🟩
- Яг ямар бүтээгдэхүүн/үйлчилгээ хэрэгтэй вэ?
- Хэмжээ, давтамж, чанарын стандарт?

🔹 Алхам 2. Урьдчилсан судалгаа хийе
- Хамгийн багадаа 3–5 боломжит нийлүүлэгчийн жагсаалт гаргах.
- Интернэт орчин, салбарын харилцаа холбоо, найдвартай харилцагчаа ашиглан мэдээлэл цуглуулая.

🔹Алхам 3. Нийлүүлэгчээ үнэлэе (Vendor Evaluation Matrix)
Жишээ: (0–10 оноогоор үнэлж, нийлбэр дүнг гаргах)
- Үнэ
- Чанар
- Хүргэлтийн хугацаа
- Санхүүгийн тогтвортой байдал
- Харилцагчийн үйлчилгээ

🔹 Алхам 4. Жижиг захиалга хийж, том итгэл үзүүлэе
- Эхэнд нь бага хэмжээний захиалга өгч туршина.
- Амжилттай байвал урт хугацааны гэрээ байгуул.

🔹 Алхам 5. Нийлүүлэгчээ хэр найдвартай байгаа эсэхийг тогтмол үнэлж байя
Жишээ: Сар бүр нийлүүлэгчээ 30 минутын хурлаар үнэл.
- Гурван асуулт асуу
1. Цагтаа хүргэж байна уу?
2. Чанарын асуудал гарсан уу?
3. Харилцахад уян хатан, ойлголцолтой байж чадаж байна уу? Хэрэв дор хаяж 2 сараас дээш “улаан дохио” өгвөл - шинэ нийлүүлэгч хайж эхэл.

“Асуудлын мөн чанарыг харъя, амин сүнсийг нь ойлгоё.”

Vendor бол зүгээр нийлүүлэгч биш – таны бизнесийн амин сүнсийг хамгаалах хамтрагч юм.

#МонголБизнес #ЗөвСонголт #АмжилтынЗам

"Уг нь сайн санаагаар хэлсэн боловч , муу үр дүнд хүрэх"Санхүүч, нягтлангийн нэр хүндийг чимээгүй унагадаг зайлсхийх ёст...
14/08/2025

"Уг нь сайн санаагаар хэлсэн боловч , муу үр дүнд хүрэх"

Санхүүч, нягтлангийн нэр хүндийг чимээгүй унагадаг зайлсхийх ёстой буруу хандлага, зуршлууд

1️⃣Хамтрагч байхын оронд “Шууд хаалт" хийх

❌Ямар нэгэн шийдвэрийн шалтгааныг нь сонсолгүйгээр “үгүй” гэж таслах
✅ Эхлээд зорилгыг нь ойлгож, хамтдаа илүү сайн хувилбар гаргаарай

2️⃣Мэргэжлийн үг хэллэг хэт их хэрэглэх

❌Хурал, уулзалт дээр хэт их дансны харьцаа, код, санхүүгийн нэр томьёо хэрэглэж ярих
✅Энгийн утгатай үг хэллэг ашиглаж, бизнесийн тоог үйлдэл болгон хөрвүүлж ярь

3️⃣Сонсохгүй, ойлгохгүй маргах

❌Харилцагч талынхаа яриаг дунд нь тасалж, засах, өөрийнхөөрөө шууд дүгнэх
✅Эхлээд дуустал нь сонс, логикийг ойлгосны дараа санал шүүмжлэл хэл

4️⃣Төсвийг өөрийн хувийн мөнгө мэт хэт хандах

❌Багийн зарлагыг өөрөөсөө өгч батлах гэж байгаа мэт хандлага
✅Тэдний төсөв - чи зөвхөн чиглүүлэх, туслах үүрэгтэй

5️⃣Тайлагнахын төлөө тайлагнах
❌ Ямар ч тайлбаргүй график, тайлан, тоо excel явуулах
✅ Юу өөрчлөгдсөн, дараа нь юу хийх ёстойг тодруулж хэл

6️⃣Зөвхөн сарын эцэст ил гарах

❌ Хяналт хийх үедээ л гарч ирэх
✅ Шийдвэр гаргах, төлөвлөх, тохиролцох шатанд аль болох оролц

7️⃣Ухаантай харагдах гэж оролдох, гэхдээ тус нэмэр болохгүй байх

❌ Дүгнэлт, тооны алдаа засах, форматыг нь шүүмжлэх
✅ Бусдад зөв шийдвэр гаргахад нь туслаж, төвлөр

8️⃣Урьдчилгаа таамаг дээр хэт микроменежмент хийх

❌ Тэдний өгсөн тоог өөрөө засварлах
✅ Логик, таамгийг нь баталгаажуул, багууд өөрсдийн тоонд эзэн болох нөхцөл бүрдүүл

9️⃣Тодруулхаасаа өмнө асуудлыг дээш нь мэдэгдэх

❌ Шууд удирдлагад асуудалыг шууд дамжуулах
✅ Эхлээд оролцогч талуудтай ярилц, зайлшгүй бол тайлбар авч дээш нь явуул

🔟Реактив (Reactive) байх

❌ Зөвхөн асуудал гарсан үед хариу үйлдэл үзүүлэх
✅ Өөрөө санаачилгыг гарга, урт хугацаа, том зурагаар нь хар

💡Хэрэвээ та санхүүгийн багийг удирдаж байгаа бол:

-Ямар дадлыг эхлүүлэх вэ (Start)
-Ямар дадлыг зогсоох вэ (Stop)
-Ямар дадлыг үргэлжлүүлэх вэ (Continue)
-Ямар дадлыг сайжруулах вэ (Improve) гэж асуу
#Санхүү #НягтланБодогч #СанхүүгийнЗөвлөгөө
#мэргэжлийннэрхүнд #БурууЗуршил #ЗайлсхийхХандлага #БизнесХамтрагч #СанхүүгийнХамтрагч

“Хөрөнгө оруулагч та: Орлогын өсөлтийг биш, амьд үлдэх чадварыг үнэл.”📊 Санхүүгийн тайланг хараад бидний анхаарал анх ор...
08/08/2025

“Хөрөнгө оруулагч та: Орлогын өсөлтийг биш, амьд үлдэх чадварыг үнэл.”

📊 Санхүүгийн тайланг хараад бидний анхаарал анх орлого, ашиг руу чиглэдэг.

Гэхдээ асуулт: Бидэнд мөнгө байна уу? Энэ бизнес маргааш, ирээдүйд тэсэж, амьд байж чадах уу?

🧠 Мөнгөн гүйлгээний тайлан (Cash flow report) - гэдэг бол компанийн "амьсгалын хэм" юм. Ашиг өндөр байлаа ч мөнгөн урсгал нь асуудалтай байвал эрсдэл ихтэй, найдвар бага л гэсэн үг шүү дээ 🥲

💡Орлого нь өссөн байж болно - гэхдээ мөнгө нь банкны дансанд орж ирээгүй бол тэр ашиг бол цаасан дээрх бүртгэл байж мэднэ.

⁉️Бид жил бүр орлого нь өсөж, ашиг нь өндөр гарсан тайлан зөндөө л харж байсан.

Гэхдээ тэр ашиг:
- “бүртгэл дээрх тоо” юу? эсвэл банкны дансан дээр бодитоор орж ирсэн мөнгө үү?

💣Ашгийн чанарыг шалгаж, баталгаажуулъя

✅ Ашиг нь зөвхөн тайлан дээр үү, бодитоор мөнгө болж орж ирсэн үү?
✅ Үйл ажиллагааны мөнгөн урсгал нь тогтвортой юу?
✅ Зээлийн төлбөр, ногдол ашиг төлөх чадвартай юу?

Хэрэв мөнгөн гүйлгээний тайлан дээр:

💸Үйл ажиллагаанаас орж ирж буй мөнгөн урсгал бага, тогтмол бус, байнга тасалдалтай байгаа бол
🤯Зээл, хөрөнгө борлуулалтаар амь зогоож байгаа бол - Анхаар! Энэ бизнесийн амь, бат бөх биш.

🔍 Итгэлцүүрээ ахин шалгаарай: Хөрөнгө оруулагчид, ТУЗ-ийн гишүүд та дараах асуултуудыг тавь:

1. Энэ бизнес мөнгө хийж байна уу, эсвэл ашиг бүртгэж байна уу?
2. Үйл ажиллагаанаас мөнгөн урсгал орж ирж байна уу, зээл, хөрөнгө борлуулалтаар амь зогоож байна уу?
3. Ашигтай ч гэсэн зээлээ төлөх, ногдол ашиг өгөх чадвартай юу?
4. Дансанд мөнгө байгаа ч, хэзээ мөдгүй дарамт болох том төлбөрүүд чимээгүйхэн хүлээж байдаг. Та үүнийг урьдчилан харж чадаж байна уу?

👉 Үүнд хариулах цорын ганц хариулт бол мөнгөн гүйлгээюм.

Санхүүгийн тайлан бэлтгэх гэдэг бол зүгээр нэг татвар албанд зориулсан эд биш. Энэ бол таны бизнесийн үнэ цэнийг илтгэх толин тусгал юм.

Cash flow is not just a number - it's the pulse of your business.

#БизнесФилософи

🪶Асуудлын мөн чанарыг харъя. Аливаа зүйлийн амин сүнсийг ойлгоё

Mentis Sacra Partner нь аливаа асуудлын гадаад шинж өнгө, хэлбэр, дүрс бус жинхэнэ мөн чанар, бүтэц, зорилго, цаашлаад утга учир ба үр нөлөөг нь харьцуулан олж харах, ухаж ойлгох хандлагыг түгээхийг зорьж байна.

Address

Ulaanbaatar
14192

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mentis Sacra Partner posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share