01/05/2026
🎬 “TAXREELS” – Контентын уралдаан
'' Tатварын Хөгжил Дэвшил Холбоо ТББ'' нь 2026 оны “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд иргэдийн татварын боловсролыг нэмэгдүүлэх, татварын шинэчлэлийн үр өгөөжийг олон нийтэд сонирхолтойгоор түгээх зорилгын дор “TAXREELS” богино хэмжээний рийл контентын уралдааныг зарлаж байна.
Нэгдсэн сэдэв
“Татварын шинэчлэл – Бидний оролцоо”
Дэд санаанууд
- “Миний төлсөн татвар – Манай ирээдүй”
- “Татварыг ойлгоё, ирээдүйгээ бүтээе”
- “Татвар – Та бидний маргааш”
👉 Оролцогч эдгээр санааны аль нэгийг сонгон, татварын шинэчлэлийн ач холбогдлыг бүтээлчээр илэрхийлнэ.
🎯 Уралдааны зорилго
- Татварын шинэчлэлийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, ойлгуулах
- Иргэдийн татварын боловсролыг нэмэгдүүлэх
- Зөв хандлага, нийгмийн идэвхтэй оролцоог дэмжих
🎬 Уралдааны төрөл
- **Рийл (Reel) видео контент**
- ⏱ Хугацаа: 30–60 секунд
# # 📌 Тавигдах шаардлага
- Агуулга нь энгийн, ойлгомжтой, бодит амьдралд ойр байх
- Сэдвийг амьдралтай холбон, тодорхой жишээгээр илэрхийлэх
- Бүтээлч санаа болон storytelling ашиглах
- Дүрс, дууны чанар болон эвлүүлэг сайн байх
# # 📲 Оролцох нөхцөл
- Өөрийн Facebook, Instagram эсвэл TikTok хаяг дээрээ рийлээ **Public** тохиргоотойгоор нийтлэх
- Зураг тайлбар (Caption) хэсэгт **@Татварын Хөгжил Дэвшил Холбоо** хуудсыг таглах
- Дараах хаштагуудыг ашиглах: ** #ТатварынШинэчлэл**
# # 🏆 Шагналын сан
- 🥇 I байр – Зөөврийн компьютер (Notebook)
- 🥈 II байр – Ухаалаг гар утас
- 🥉 III байр – Тавлет (ipad)
🏆 Шалгаруулалтын шалгуур
- Сэдвийн илэрхийлэл, оновчтой байдал
- Агуулгын ойлгомжтой байдал, нийгэмд үзүүлэх нөлөөлөл
- Бүтээлч шийдэл, өвөрмөц байдал
- Видео гүйцэтгэл (зураг авалт, эвлүүлэг)
- Олон нийтэд хүрсэн байдал (хандалт, лайк, шэйр, сэтгэгдэл)
👉 **Тайлбар:** Хандалт нь ганц шалгуур биш бөгөөд агуулгын чанар, бүтээлч шийдэлтэй хамтатган үнэлэгдэнэ.
📅 Хугацаа
- **Бүтээл хүлээн авах:** 2026.05.01 – 2026.05.20 (23:59 хүртэл)
- **Уралдааны дүн гаргах:** 2026.05.25
# # 📩 Бүтээл илгээх заавар
Оролцогч өөрийн цахим хуудсанд байршуулсан бүтээлийн эх файл эсвэл линкийг дараах мэдээллийн хамт и-мэйлээр илгээнэ:
- Бүтээлийн нэр
- Овог, нэр
- Холбоо барих утасны дугаар
**Холбоо барих мэдээлэл:**
- 📧 И-мэйл: **[email protected]*- 📱 Сошиал: **@Татварын Хөгжил Дэвшил Холбоо**
- ☎️ Утас: **99278797, 99174477, 80188028**