Гэрээт нягтлан бодогчийн үйлчилгээ

Гэрээт нягтлан бодогчийн үйлчилгээ #Санхүүгийн цогц зөвлөх үйлчилгээ

#Нягтлан бодох бүрт?

25/04/2021

ХХОАТ-ын ТТ-11, ТТ-12 тайлангийн маягт шинэчлэн батлагдсан бөгөөд тайлантай холбоотой татвар төлөгчдөөс нийтлэг ирүүлж буй асуулт хариултаас танилцуулж байна.
Асуулт:
ТТ-12 тайланд "Тогтмол бус үйл ажиллагааны орлого" гэсэн төрөл байхгүй тул хаана тайлагнах вэ?
Бараа бүтээгдэхүүн худалдан авсан орлогыг олгохдоо албан татвар суутгасан хаана тайлагнах вэ?
Түрээсийн орлогыг олгохдоо албан татвар суутгасан, хаана тайлагнах вэ?
Тээврийн хөлсний орлого олгохдоо албан татвар суутгасан хаана тайлагнах вэ?
Хариулт:
ХХОАТ-ын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу суутган төлөгч нь зөвхөн
• Цалин, хөдөлмөрийн хөлсний орлого
• Шууд бус орлого
• Эрхийн шимтгэлийн орлого
• Ногдол ашгийн орлого
• ҮХХБорлуулсны орлого
• урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлого
• төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлого
• оршин суугч бус татвар төлөгчид олгосон орлогод албан татвар ногдуулан суутгаж төлөх үүрэг хүлээсэн тул эдгээр орлого, түүнээс суутгасан албан татварыг ТТ-11, ТТ-12, ТТ-12а, ТТ-08 тайлангаар тайлагнахаар маягт хийгдсэн.
Тиймээс дээрхээс бусад орлогыг олгохдоо албан татвар суутгах үүрэг хүлээхгүй тул
1. ТТ-12 тайлангийн “Албан татвар суутгаагүй олгосон орлого”-д тайлагнаж холбогдох ХМ-12(4) мэдээг бөглөж илгээнэ.
2. Тухайн татвар төлөгч хувь хүнээс төлбөрийн ибаримт заавал гаргуулан авна. Ингэснээр тухайн байгууллага зардалдаа оруулах боломжтой болно.
Тогтмол бус үйл ажиллагааны орлого нь үйл ажиллагааны орлогод хамаарна гэж хуульд заасан, уг орлогоос албан татвар суутгах үүрэг хүлээхгүй тул ТТ-12 тайлангийн маягтад ороогүй, тиймээс төлбөрийн ибаримт гаргуулах ба ХМ-12(4) мэдээг бөглөнө. /Түрээсийн орлого үүнтэй адил/
Тээврийн хөлсний орлого нь ажлын хөлсний орлого бол ХХОАТХ-ийн 7.1.6-д хамаарч ТТ-11 тайлангаар тайлагнаж, үйл ажиллагааны орлого бол дээрхтэй адил байна.

2021 оны 1 улирлын шинэчилсэн маягтаар Цалин, хөлсний тайлангаа илгээхдээ анхаараарай.Үндсэн тайлан өөрчлөгдөөгүй бөгөөд...
03/04/2021

2021 оны 1 улирлын шинэчилсэн маягтаар Цалин, хөлсний тайлангаа илгээхдээ анхаараарай.

Үндсэн тайлан өөрчлөгдөөгүй бөгөөд хавсралт мэдээг хялбаршуулж, тайлангийн тооцооллыг зөрүүгүй хийдэг боллоо.
Тайлангийн хавсралт мэдээнд гарсан өөрчлөлтийн давуу талуудыг хүргэе.

1️⃣Тайлангийн хавсралт мэдээ ХМ-11.1 -д ХХОАТ-ын тухай хуулийн 7.1.1- 7.1.7-р заалт тус бүрээр дүнгээ оруулдаг байсныг нэгтгэж гурван багана болголоо.
2️⃣ Тайлангийн хавсралт мэдээ ХМ-11.2-д Хөгжлийн бэрхшээлтэй иргэний регистрийн дугаарыг хийхэд
үндсэн мэдээллийг нэгдүгээр хавсралтаас шууд татдаг боллоо.
3️⃣Өмнөх улиралын тайлангаас хавсралт мэдээгээ татах боломжтой боллоо.
4️⃣ Тайлан руу excel өргөтгөлтэй файл хуулахад тооцооллын алдаа гарах, мэдээлэл зөрөх асуудлыг шийдвэрлэлээ.

⁉️ Сар бүрийн цалин тогтмол бус байдаг ажилтны цалингийн хөнгөлөлтийг "Сард ногдох хөнгөлөлт" баганын бусад хэсгийг сонгож "Нийт хөнгөлөлт багана"-д дүнгээ гараас оруулах боломжтой.

БАЙГУУЛЛАГЫН БАТАЛГААТ ОРЧУУЛГА НАЙДВАРТАЙ, МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД ХИЙНЭ. Байгууллагын гэрээ хэлцэл, төсөл хөтөлбөр, танилцу...
23/03/2021

БАЙГУУЛЛАГЫН БАТАЛГААТ ОРЧУУЛГА НАЙДВАРТАЙ, МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД ХИЙНЭ.

Байгууллагын гэрээ хэлцэл, төсөл хөтөлбөр, танилцуулга, дүрэм журам, санхүүгийн тайлан, бичиг баримт г.м найдвартай баталгаат орчуулга хийнэ.

Хаяг: Зүүн 4 зам ХХБ байр 201 тоот

Утас: 88060822

23/03/2021

НӨАТ төлөгч болоход бүрдүүлэх материал :

1. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдөл /Маягт ТТБ-01-А маягтыг татварын албанаас авна./
2. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх албан хүсэлт /орлого олсон үйл ажиллагааны чиглэл, тайлант хугацаа, орлогын хэмжээ/
3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
4. Татварын албаар баталгаажсан орлогын албан татварын тайлан, иргэний хувьд Иргэний орлого татвар тодорхойлох хуудас /хуулбар/
6. Харилцагч санхүүгийн байгууллага болон татварын албаар баталгаажсан санхүүгийн тайлан /хуулбар/
7. Борлуулалтын орлого 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэнийг нотлох баримт/харилцахын хуулга/
• Харилцах дансны хуулга /тамга дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан/
• Борлуулалттай холбоотой гэрээ болон гэрээ дүгнэсэн акт /хуулбар/

 #ОрлогоЗарлагаМөшгөгчДэвтэр Internom Bookstore Мир Номын Их Дэлгүүр Аз Хур номын их дэлгүүр - Azkhur nomiin ikh delguur...
19/03/2021

#ОрлогоЗарлагаМөшгөгчДэвтэр

Internom Bookstore

Мир Номын Их Дэлгүүр

Аз Хур номын их дэлгүүр - Azkhur nomiin ikh delguur тус бүр зарагдаж байна.

Үнэ: 14000₮

Хувиараа бизнес эрхлэгчид данс тооцоондоо ашиглахад НИЙЦЭЛТЭЙ байх болно.

Энэхүү дэвтэр нь:

Өдөр тутмын орлого, зарлага эмх цэгцтэй, бүртгэн явах хүсэлтэй хувиараа бизнес эрхлэгч болон хувь хүмүүст зориулагдсан болно.

Агуулга нь:

- Санхүүгийн зорилго тодорхойлох;
- Жилийн ерөнхий төсөв гаргах;
- 52 долоо хоногийн хуримтлал бүрдүүлэх;
- Орлого&Зарлага үлдэгдэл тооцох;

Цэгтэй хуудас нь дээр дараах тооцоололуудыг хийх боломжтой.

- Бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл гаргах
- Авлагын үлдэгдлээ тооцох
- Өглөг, зээлийн үлдэгдэл тооцох
- Хувийн бизнесийн ашиг, алдагдал, тайлан тэнцэл гаргах;
- Хувийн цэвэр хөрөнгө тооцох
- Хувийн орлогын тайлан гаргах
- Хувийн тайлан тэнцэл гаргах мэт бүтээлчээр ажиллах боломжтой.

Уг дэвтэр нь:

- B6 хэмжээтэй /Урт 17.5см, өргөн 12.5см/
- Хар саарал өнгөтэй
- 80гр нүд ядраахгүй шаргал цаастай
- 200ш нүүртэй
- Бүх хуудас дугаарлагдсан

ААНОАТ-ын 90% татварын хөнгөлөлт эдлэх хүсэлт илгээх дараалал
19/03/2021

ААНОАТ-ын 90% татварын хөнгөлөлт эдлэх хүсэлт илгээх дараалал

16/03/2021

ТАЙЛАН ГАРГАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

1. Тайлан бэлтгэхдээ хаанаас эхэлж хийхээ тодорхойлох

Нягтлан бодогч нар санхүүгийн тайлан бэлтгэхдээ эхлээд банкны харилцах данс, кассаа боловсруулах, эсхүл НӨАТ-ын баримтуудаа бүртгэлдээ оруулах гэх мэтээр өөрт амархан, ойлгомжтой хэсгээс эхэлдэг. Ихэнх нягтлан бодогч нар касс, харилцахын орлого зардлаа нэг бүрчлэн боловсруулан ерөнхий журналаа хөтөлж эхэлдэг. Энэ нь оновчтой санагддаг шүү. Учир нь касс, харилцахын үлдэгдэл зөв байх, түүгээр дамжиж гарсан ажил гүйлгээг бүртгэчихэд мөнгөн гүйлгээний тайлан ерөнхийдөө бэлэн болчихдог.

2. НӨАТ, ХХОАТ, Нийгмийн даатгалын тайлангуудын мэдээлэл, үлдэгдлийг тохируулах

Санхүүгийн тайланд нөлөөлдөг эхний тайлан бол НӨАТ-ын тайлан байдаг. НӨАТ-ын тайлангийн дагуу Ebarimt-д тусгагдсан орлого, зардлыг бүртгэлд тусгаснаар ерөнхийдөө байгууллагын орлогын тайлангийн гол үзүүлэлтүүд бэлэн болдог. Учир нь 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлагад ...дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх гэж заасан. Иймд НӨАТ-ын тайланд борлуулалт, худалдан авалтыг бүртгэснээр борлуулалтын орлого, бараа материалын өртөг, борлуулсан бүтээгдэхүүний өртөг, үйл ажиллагааны зардал, үйл ажиллагааны бус зардлуудын дүнгүүд тодорхой болж байгаа юм.

Мөн Нийгмийн даатгалын тайланд тусгагдсан цалингийн зардлыг бүртгэлд тусгаснаар цалингийн зардал, нийгмийн даатгалын зардал, цалингийн өглөг, нийгмийн даатгалын өглөг, цалингаас суутгасан ХХОАТ-ын дүнгүүд тодорхой болдог.

3. Бараа материалын бүртгэл, тооллого хийж үлдэгдлийг тохируулах

Бараа материалын тайлангаас борлуулсан бүтээгдэхүүний өртөг, барааны үлдэгдэл зэргийг тодорхой болгож ажил гүйлгээг санхүүгийн тайлан бэлтгэж буй програмтай холбож, бүртгэлд тусгаснаар таны ажил өндөрлөх болно. Ингэж ажиллахдаа няравтай хамтран ажиллах нь зүйтэй. Таны мэдэхгүй байгаа барааны орлого, зардлыг нярвууд хариуцаж хийсэн учир таныг ерөнхий журнал хөтлөхөд туслах болно.

4. Үндсэн хөрөнгийн бүртгэл, тооллого тохируулах

Нягтлан бодогч нар үндсэн хөрөнгийн бүртгэл хөтлөхдөө ихэнхдээ шинээр авсан үндсэн хөрөнгийн өртгийг тодорхойлох, элэгдлийг тооцоолохдоо алдаа гаргасан байдаг. Тиймээс элэгдлийн тооцоолол хийх, үндсэн хөрөнгийн бүртгэл хийхдээ өртгийн тооцооллыг сайтар хянаж байхад илүүдэхгүй юм.

5. Авлага, өглөгийн тооцоог заавал нийлж байгаарай

Манай нягтлан бодогч нар харилцагч байгууллагатай заавал авлага, өглөгийн тооцоогоо нийлж байгаарай. Учир нь харилцагч байгууллага бүртгэлдээ танайд төлөх өрөө, эсхүл танайхаас авах авлагаа тусгаагүй орхигдуулснаас үүдэн зөрүү үүсэж дараа нь маргаан болдог тохиолдлууд нэлээдгүй байдаг. Иймд тайлан гаргаж буй 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцоо нийлж үлдэгдлээ заавал баталгаажуулж байгаарай.

6. Татварын төлбөр тооцоогоо үнэн зөв хийж байх

Татварын хуулийн шинэчлэлүүд татварын өр төлбөрийг зөв тодорхойлоход зарим хүндрэлүүдийг бий болгож байна. Жишээлбэл энэ жилийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хялбаршуулсан тайлан, хөнгөлөлт үзүүлж буй тайлан, чөлөөлөлтөд хамрагдаж буй тайлан, татварын буцаан олголттой тайлан гээд төрөл бүрийн шинэ тохиолдлууд гарч ирж байна. Ийм учраас татварын тайлангаа тушаахдаа Татварын Ерөнхий Газар болон Сангийн яамнаас гаргасан журам зааврыг заавал уншиж танилцаарай.

Дээрх зөвлөмжүүдийг нэг бүрчлэн анхаарч тайлангаа бэлтгээрэй.

Address

Bayanzurkh
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гэрээт нягтлан бодогчийн үйлчилгээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Гэрээт нягтлан бодогчийн үйлчилгээ:

Share