15/01/2026
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлагчийн санхүүгийн тайлангийн аудит хийх эрхийг СЗХ-оос авлаа.
🏠Үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагад аудит хийх зохицуулалт
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагад зөвшөөрөл, эрх олгоход тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлсон журмыг Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны 648 дугаар тогтоолоор баталсан байдаг билээ.
Энэхүү журмын үл хөдлөх эд хөрөнгө зуучлагчийн тусгай зөвшөөрөл хүсэгчид тавигдах шаардлагыг дараах байдлаар заасан байна.
1.Компанийн тухай хуульд заасны дагуу үүсгэн байгуулагдсан, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх;
2.хувь нийлүүлсэн хөрөнгийг мөнгөн хөрөнгөөр бүрдүүлэх бөгөөд зээлийн эх үүсвэрээр бүрдүүлээгүй, хууль ёсны орлого байх;
3.зуучлалын үйлчилгээний ерөнхий нөхцөл, хөлс, шагналын хэмжээг баталсан байх;
4.үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарт 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, агент, эсхүл борлуулалтын ажилтнуудыг мэргэшил, арга зүйгээр хангаж ажиллах, 1-ээс доошгүй брокертой байх;
5.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажилтантай байх;
6.үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйлчилгээг үзүүлэх чиг үүрэгтэй 1-ээс доошгүй агент, эсхүл борлуулалтын ажилтантай байх;
7.брокер, агент, эсхүл борлуулалтын ажилтан нь "Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын мэргэжилтэнд эрх олгох сургалт"-нд хамрагдаж, гэрчилгээ авсан байх;
8. үйл ажиллагаа эрхлэх ажлын байртай байх;
9.компанийн үйл ажиллагаанд ашиглах техник, тоног төхөөрөмжтэй байх;
10.хөдөлмөрийн дотоод журам, ажилтнуудын ёс зүйн дүрэмтэй байх;
11.зуучлалын үйл ажиллагааг зохицуулсан журамтай байх;
12.компанийн бизнес төлөвлөгөөг 3-аас доошгүй жилээр боловсруулж, баталсан байх;
13.Хорооноос шаардсан бусад.
Үл хөдлөх хөрөнгө зуучлагчтай холбоотой эрх зүйн заалтыг энэхүү линкээр үзээрэй: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17355614516591
Үл хөдлөх хөрөнгө зуучлагч байгууллага аудитын үнийн санал авах бол https://azure.mn/mn болон 70110090 утсаар холбогдоорой.
Баярлалаа