DaduAcc

DaduAcc 📚 Нягтлан бодох бүртгэл | Татвар
💻 eBarimt • eTax • Санхүүгийн зөвлөгөө
✨ Ажлаа хялбарчлах toolkit
👇 Сургалт & хэрэгтэй мэдээлэл

17/07/2026
17/07/2026

zahiral tailan haraad gaihaad bh ued😅

17/07/2026

Хэрэв таны жилийн борлуулалт 50 сая хүрсэн бол энэ мэдээллийг заавал сонсоорой!

НӨАТ босго 50 саяаас 400 сая болж өслөө.


Танд туслах сургалтын мэдээлэл хүргэж байна:

✅ eTax, eBarimt дээр ажиллаж сурах хаалттай групп — 25% хөнгөлөлт

✅ Шинэхэн Нябо сургалт

✅ “Тайлангаа өөрөө гаргаж сурах” VIP ганцаарчилсан сургалт — 25% хөнгөлөлт

👉 Дэлгэрэнгүй мэдээллийг чат бичиж аваарай.

#санхүүгэнгийнээр #Татвар #Санхүү #нягтлангийнсургалт #сургалт

📌 ААНОАТ тайлан гаргахдаа хамгийн их гардаг алдаа юу вэ?Олон хүн eTax дээр тайлангаа бөглөхдөө л алдаа гардаг гэж боддог...
17/07/2026

📌 ААНОАТ тайлан гаргахдаа хамгийн их гардаг алдаа юу вэ?

Олон хүн eTax дээр тайлангаа бөглөхдөө л алдаа гардаг гэж боддог. Гэтэл бодит байдал дээр ААНОАТ тайлангийн алдаа ихэнхдээ санхүүгийн тайлангаа зөв бэлтгээгүйгээс эхэлдэг.

Энэ постоор ААНОАТ тайлан гаргахдаа заавал шалгах хамгийн чухал зүйлсийг хуваалцлаа. Хэрэв эдгээрийг нэг бүрчлэн нягталбал тайлангаа илүү зөв, итгэлтэй гаргах боломжтой. ✅

👉 Аль зөвлөгөө нь танд хамгийн хэрэгтэй санагдсан бэ? Сэтгэгдэл дээр хуваалцаарай.

💜 Санхүү, татвар, нягтлан бодох бүртгэлийн хэрэгтэй зөвлөгөө, бодит жишээ, сургалтын мэдээллийг тогтмол авахыг хүсвэл DaduAcc хуудсыг дагаарай.

#ААНОАТ #Татвар #СанхүүгийнТайлан

15/07/2026

Сургалтаа эхэлсэн шалтгаан минь би бүхнийг мэддэг, мундаг байсан болохоор биш.

Харин над шиг нэгэн цагт тусламж, зөв чиглэл хэрэгтэй байдаг хүмүүс олон байдаг гэдгийг мэддэг байсан болохоор. 😇

Анх НӨАТ-ын тайлангаа ч өөрөө гаргаж чаддаггүй, олон зүйл дээр эргэлздэг байсан үе надад бий. Одоо ч гэсэн би суралцсаар, өөрийгөө хөгжүүлсээр л байна. ✨

Тийм болохоор өнөөдөр надаас суралцаж байгаа хүмүүсийн айдас, эргэлзээ, асуулт бүрийг би маш сайн ойлгодог.

Тэгээд л…
“Хэрэв миний туулсан зам хэн нэгний замыг арай богино, арай амар болгож чадвал…” гэсэн бодлоор сургалтаа эхлүүлсэн.

Харахад саяхан юм шиг мөртлөө аль хэдийн 3 жил өнгөрчээ. 🤍

Энэ хугацаанд би нэг зүйлийг ойлгосон.

Мэдлэг хуваалцах тусам багасдаггүй.
Харин өөрөө ч илүү их суралцаж, илүү хариуцлагатай, илүү ойлгомжтойгоор бусдад хүргэж сурдаг юм байна.

Энэ бол миний түүхийн зөвхөн эхлэл.

Дараагийн бичлэгүүдээрээ илүү олон дурсамж, сургамж, бодит түүхүүдээ нэг нэгээр нь хуваалцах болно. ✨

Хамт байгаарай. 🤍 #МинийТүүх #МэдлэгХуваалцъя #сургалт

14/07/2026

🎥 “ААНОАТ-ын тайлангаа гаргачихсан, одоо санхүүгийн тайлангаа гаргаад өгөөч…” гэж хэлдэг хүн цөөнгүй.

📌 Санхүүгийн тайлан бол суурь нь.
ААНОАТ бол түүн дээр үндэслэн боловсруулагддаг тайлан юм. Санхүүгийн тайлангүйгээр зөв ААНОАТ гаргах боломжгүй. Тиймээс тайлангаа зөв дарааллаар бэлтгэх нь хамгийн чухал.

💬 Та энэ алдааг өмнө нь гаргаж байсан уу? Эсвэл ийм асуулттай хүнтэй таарч байсан уу? Сэтгэгдэл дээр хуваалцаарай.

#ААНОАТ #СанхүүгийнТайлан #НягтланБодохБүртгэл #Нягтлан #Татвар #Санхүү

14/07/2026

📊 Энэ жил тайлан, тооцоогоо түр хойш тавиад тухтайхан аялж, амарч чадсан уу? 🌿

Сайхан мэдээ! 🎉
Хагас жилийн санхүүгийн тайлан илгээх хугацаа 7-р сарын 27 хүртэл сунгагдсан.

Тэгэхээр энэ завшааныг ашиглаад өөрийгөө гэр бүлдээ цаг гаргаарай. 💜

📚 7-р сарын 17-ноос санхүүгийн ганцаарчилсан сургалтын шинэ цагууд нээгдэнэ.

✔️ Санхүүгийн тайлангаа өөрөө гаргаж сурах арга барилд суралцах
✔️ Практик кейс дээр ажиллах
✔️ Ажил дээрээ шууд ашиглах ур чадвар эзэмших

⏰ Цагийн тоо хязгаартай тул амжиж бүртгүүлээрэй.

💌 “СУРГАЛТ” гэж коммент эсвэл DM бичээрэй. #НягтланБодогч #СанхүүгийнСургалт #СанхүүгийнТайлан

08/07/2026

📚 eTax, eBarimt.mn дээр ажиллах болгондоо эргэлздэг үү?

❌ Тайлангаа хаанаас эхлэхээ мэдэхгүй
❌ eBarimt дээр алдаа гарахаар сандардаг
❌ Нэхэмжлэх, НӨАТ, тайлангаа өөрөө хийхийг хүсдэг

Эдгээрийг алхам алхмаар сурахад зориулсан видео хичээлүүдээ Skola.mn дээр байршууллаа. 🎉

🎥 Та өөрийн хурдаар үзнэ
💻 Хэзээ ч, хаанаас ч суралцана
📂 Практик жишээтэй, шууд ажил дээр хэрэгжүүлэх хичээлүүд

Хэрэв eTax, eBarimt.mn дээр өөртөө итгэлтэй ажиллаж сурмаар байвал энэ сургалт танд зориулагдсан.

💜 “LINK” дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
https://www.skola.mn/daduacc-toolkit/shop
#Санхүү #онлайнсургалт #нягтлан

Админ нь өмнө нь өдөрт бараг 18 цагийг сууж ажилладаг, ажлаасаа өөр зүйл боддоггүй хүн байлаа.Дасгал хөдөлгөөн гэж бараг...
08/07/2026

Админ нь өмнө нь өдөрт бараг 18 цагийг сууж ажилладаг, ажлаасаа өөр зүйл боддоггүй хүн байлаа.

Дасгал хөдөлгөөн гэж бараг хийдэггүй, хоолны цагаа алгасна, оройтож унтана. Одоо тэр үеэ эргээд бодоход үнэхээр аймар санагддаг.

Харин өнөөдөр би өөртөө огт өөр амьдралын хэв маягийг бүтээхийг хичээдэг болсон.

🤍 Эрүүл хооллох
🤍 Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
🤍 Зөв цагт унтаж, хангалттай амрах
🤍 Ажил, амьдралаа тэнцвэртэй авч явах

Төгс биш ч өдөр бүр нэг алхмаар сайжирч байна.

Хэрэв та ч бас олон цагаар суугаа ажил хийдэг бол өөртөө дараах жижиг дадлуудыг хэвшүүлээд үзээрэй.

✔️ 1–2 цаг тутамд босож 15–20 минут хөдөлгөөн хийх
✔️ Хоолны цагаа алгасахгүй, утсаа оролдолгүй тайван хооллох
✔️ Өдөрт бага ч гэсэн өөртөө цаг гаргах

Ийм жижиг өөрчлөлтүүд л урт хугацаандаа хамгийн том үр дүнг авчирдаг.

Одоо би өөртөө суулгаж байгаа эрүүл, зөв дадлуудаа өдөр тутамдаа хувийн аккаунт дээрээ хуваалцдаг.
Хэрэв хамтдаа өсөж, илүү эрүүл, баланстай амьдралын хэв маягийг бүтээхийг хүсвэл миний хувийн аккаунтыг дагаад нэгдээрэй🤍 DavaaDulam DaduAcc

Address

Ulaanbaatar
210 ###

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when DaduAcc posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category