Анализ Старт Аудит ХХК

Анализ Старт Аудит ХХК Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Анализ Старт Аудит ХХК, Financial Consultant, Sukhbaatar district, 9th khoroo, Computer center, 8008, Ulaanbaatar.

Таны бизнес төсөл нэг л болж өгөхгүй байна уу? Тэгвэл бидэнд хандаарай. Туршлагатай бизнесийн зөвлөхүүд бүх төрлийн төсл...
24/05/2014

Таны бизнес төсөл нэг л болж өгөхгүй байна уу? Тэгвэл бидэнд хандаарай. Туршлагатай бизнесийн зөвлөхүүд бүх төрлийн төслийг мэргэжлийн өндөр түвшинд, тогтмол, түргэн шуурхай бичиж үйлчилж байна.

23/05/2014

1. Үндсэн хөрөнгийн тухайн ойлголт, ангилал, анхны өртөг бүрдэлт
Компани үндсэн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа дараах хөрөнгүүдийг биет үндсэн хөрөнгө гэнэ:
1. Газар
2. Газрын тохижуулалт
3. Барилга
4. Түрээсийн сайжруулалт
5. Тоног төхөөрөмж
6. Тавилга эд хогшил
7. Тээврийн хэрэгсэл
8. Тооцоолох олшруулах машин
9. Дуусаагүй барилга
10. Байгалийн нөөц гэх мэт.
Үндсэн хөрөнгө нь дараах шинж чанарыг агуулсан байх ёстой:
1. Борлуулах бус үндсэн үйл ажиллагаанд ашиглагдах
2. Удаан хугацаанд ашиглагдахын зэрэгцээгээр элэгдэлд ордог
3. Биетэй бодитойгоор оршдог
4. Тодорхой хэмжээний өртөгтэй байна.
Газар, барилга нь үл хөдлөх хөрөнгө. Газар, дуусаагүй барилгаас бусад үндсэн хөрөнгөнд элэгдэл тооцно. Дараах 2 шалгуур хангагдсан үед биет үндсэн хөрөнгийг хүлээн зөвшөөрч бүртгэнэ:
1. Тухайн биет үндсэн хөрөнгийн ирээдүйн эдийн засгийн өгөөжийг аж ахуйн нэгж хүртэх магадлалтай ба
2. Хөрөнгийн өртгийг бодитойгоор хэмжих боломжтой
Дээрх шалгуурыг хангасан үндсэн хөрөнгийг анх бүртгэлд анхны өртгөөр нь үнэлж бүртгэнэ.

Нягтлан бодох бүртгэлийг зөв хөтлөх нь бизнесээ эрхлэх болон өргөжүүлэхэд чухал. Үүнгүйгээр бэлэн мөнгөний хямралд орох,...
23/05/2014

Нягтлан бодох бүртгэлийг зөв хөтлөх нь бизнесээ эрхлэх болон өргөжүүлэхэд чухал. Үүнгүйгээр бэлэн мөнгөний хямралд орох, мөнгийг үр ашиггүй үрэх, өргөжих боломжуудыг алдах эрсдэлийг бий болгоно. Нягтлан бодох бүртгэлийн зарчимаа төлөвлөх өөрчлөх үедээ нягтлан бодох бүртгэлийн зорилго бол бизнесийг удирдахад туслах, татварын агентлагуудад таны бизнесийн үйл ажиллагааг үнэлэх боломжтой болгох зорилготой гэдгийг санаарай. Танай нягтлан бодох бүртгэл эдгээр зорилгын аль алинд хүрч байвал боломжийн хэрээр хялбар байж чадах болно. Энэхүү ерөнхий зааварт анхаарах зүйлсийн ерөнхий тоймыг гаргаж дансуудыг эмх цэгцтэй байлгах санаануудыг өгнө. Гэхдээ нягтлан бодох бүртгэлийн талаар ямар нэг шийдвэр гаргахын өмнө өөрийн нягтлан бодогч эсвэл татварын байцаагчтай зөвлөлдөөрэй, учир нь нягтлан бодох бүртгэл нь бизнес бүрээр өөр өөрийн онцлогтой байдаг.

Нягтлан бодох бүртгэлийн үүсэл хөгжил:Бүртгэлийн үүсэл хөгжил нь ахуй амьдралаас урган гарсан нь илэрхий тул анх ухамсар...
23/05/2014

Нягтлан бодох бүртгэлийн үүсэл хөгжил:
Бүртгэлийн үүсэл хөгжил нь ахуй амьдралаас урган гарсан нь илэрхий тул анх ухамсарт сэтгэхүйт хүн үүсэн цагаас үүдэлтэй юм. Өөрөөр хэлбэл ахуй амьдралын элдэв зүйлийг зөвхөн санаж бодох төдийгүй мод, чулуунд хэрчээс , зураас зэргээр тэмдэглэл хийж элдэв дүрс, чулуу зэрэг зүйлсээр агнасан ан амьтад, жимс жимэсгэнэ, багаж зэвсэг зэрэг ахуй амьдралын зүйлээ хэмжиж тооцоолж иржээ. Энэхүү үйл ажиллагаа нь өнөөгийн нягтлан бодох бүртгэл үүсж бий болохын үндэс суурь нь болсон түүхтэй. Цаашид нийгэм, үйлдвэрлэл техник технологийн хөгжилтэй зэрэгцэн бүртгэл ч хувьсан өөрчлөгдөж улам боловсронгуй болж ирсэн. Мөн хүн төрлөхтөний худалдаа арилжаа наймааны хөгжилтэй уялдан мөнгө хэмээгч төлбөрийн хэрэгсэл бий болсон нь нягтлан бодох бүртгэлийн хөгжилд томоохон түлхэц болсон. 1494 онд Италийн Венец хотод Лука Пачола гэдэг хүн "Бүх арифметик, геометрийн пропорц ба харьцааны тухай цогц сургааль" хэмээх ном бичсэн бөгөөд уг номонд "Данс бичилтийн тухай шастир" гэсэн тусгай бүлэг оруулжээ.

23/05/2014

Жижиг дунд үйлдвэрлэлийн болон бусад Төслийг мэргэжлийн өндөр түвшинд хийнэ. Мөн байгууллагын бизнес төлөвлөгөө гарган, зах зээлийн судалгаа хийнэ.
Манай үйлчлүүлэгчид үргэлж сэтгэл хангалуун байдаг. Та манайхыг зориорой!

Хүний нийгэм бий болсон цагаасаа эхлээд өөрийн үйл ажиллагаандаа тооцооллыг модонд хэрчлээс зураас гаргах, чулуу түүх, э...
23/05/2014

Хүний нийгэм бий болсон цагаасаа эхлээд өөрийн үйл ажиллагаандаа тооцооллыг модонд хэрчлээс зураас гаргах, чулуу түүх, элдэв дүрс тэмдэглэгээ хийх зэргээр хөгжиж ирсэн гэж үздэг. Нийгэм хөгжихийн хирээр тооцооллын агуулга, хэлбэр нь улам гүнзгийрч ирсэн ба нийгмийн хөдөлмөрийн хуваарь нарийсч худалдаа арилжаа болон төлбөрийн хэрэгсэл үүссэн зэрэг нь бүртгэл хөгжих үндсийг нээсэн гэж үздэг

НББ-ийгхөтлөхийн ач холбогдол:Бизнесийнхээ үйл ажиллагааг амжилттай эрхлэх, үр ашигтай харилцаа холбоог бусадтай тогтоох...
23/05/2014

НББ-ийгхөтлөхийн ач холбогдол:
Бизнесийнхээ үйл ажиллагааг амжилттай эрхлэх, үр ашигтай харилцаа холбоог бусадтай тогтоохын тулд хөрөнгө оруулагч, удирдлага болон бизнесийн шийдвэр гаргагч хэн бүхэнд НББ-ийн нэр томъёо, зарчмыг сайн ойлгож, үйл ажиллагаандаа ашиглах нь бизнесийн хэлээр харьцах боломж бүрдэх юм. Иймээс НББ-ийг судлах ажил нь зөвхөн нягтлан бодогчид санхүүгийн мэрэгжлийн хүмүүсээр хязгаарлагддаггүй бөгөөд эдийн засгийн үйл ажиллагаанд оролцогч бүхэнд хамаарагддагаараа НББ нь бизнесийн хэл юм.

Санхүүгийн тайлан гаргах үйл явц:Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дарааллаар гүйцэтгэнэ1...
23/05/2014

Санхүүгийн тайлан гаргах үйл явц:
Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дарааллаар гүйцэтгэнэ
1. анхан шатны баримт бүрдүүлэх;
2. журналд бичих ;
3. дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх;
4. ажил гүйлгээний мэдээ гаргах ;
5. тайлан гаргах.

22/05/2014

1. Үндсэн хөрөнгийн тухайн ойлголт, ангилал, анхны өртөг бүрдэлт:

Компани үндсэн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа дараах хөрөнгүүдийг биет үндсэн хөрөнгө гэнэ:
1. Газар
2. Газрын тохижуулалт
3. Барилга
4. Түрээсийн сайжруулалт
5. Тоног төхөөрөмж
6. Тавилга эд хогшил
7. Тээврийн хэрэгсэл
8. Тооцоолох олшруулах машин
9. Дуусаагүй барилга
10. Байгалийн нөөц гэх мэт.
Үндсэн хөрөнгө нь дараах шинж чанарыг агуулсан байх ёстой:
1. Борлуулах бус үндсэн үйл ажиллагаанд ашиглагдах
2. Удаан хугацаанд ашиглагдахын зэрэгцээгээр элэгдэлд ордог
3. Биетэй бодитойгоор оршдог
4. Тодорхой хэмжээний өртөгтэй байна.
Газар, барилга нь үл хөдлөх хөрөнгө. Газар, дуусаагүй барилгаас бусад үндсэн хөрөнгөнд элэгдэл тооцно. Дараах 2 шалгуур хангагдсан үед биет үндсэн хөрөнгийг хүлээн зөвшөөрч бүртгэнэ:
1. Тухайн биет үндсэн хөрөнгийн ирээдүйн эдийн засгийн өгөөжийг аж ахуйн нэгж хүртэх магадлалтай ба
2. Хөрөнгийн өртгийг бодитойгоор хэмжих боломжтой
Дээрх шалгуурыг хангасан үндсэн хөрөнгийг анх бүртгэлд анхны өртгөөр нь үнэлж бүртгэнэ.

“Forbes” сэтгүүлээс эрхлэн гаргадаг дэлхийн хамгийн баян хүний жагсаалтын 2010 оныxыг энэ удаа Carlos Slim Helu тэргүүлж...
18/01/2014

“Forbes” сэтгүүлээс эрхлэн гаргадаг дэлхийн хамгийн баян хүний жагсаалтын 2010 оныxыг энэ удаа Carlos Slim Helu тэргүүлжээ. “Телеком холдинг” эзэмшдэг Мексик гаралтай тэрбумтан эр энэ жил Bill Gates,Warren Buffett нарыг хойноо орхижээ. Ийнхүү анх удаа хөгжиж буй орноос тэрбумтан гарч тэргүүлэгч тэрбумтнуудыг ардаа орхисон нь гол сенсаац болоод байгаа аж. Slim-ийн хөрөнгө 12 сарын дотор 18.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж нийт 53.5 тэрбум ам.доллартай болсноор дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг 15 жил тэргүүлсэн “Microsoft”-ийн үүсгэн байгуулагч Bill Gates-ээс илүү гарчээ. Gates-ийн хувьд 53 тэрбум ам.доллараар дараагийн дугаарт орж байна. Түүний хөрөнгө өнгөрсөн жилээс 13 тэрбум ам.доллараар нэмэгдсэн нь “Microsoft”-ийн хувьцааны үнэ 50 хувиар өссөнтэй холбоотой аж. Түүнчлэн түүний хувийн хөрөнгө оруулалттай холдинг болох “Cascade” /CAE/ мөн амжилттай яваа аж.
Харин тэрбумтны жагсаалтын гуравдугаар байранд Warren Buffett оржээ. Түүний хөрөнгө жилийн хугацаанд 10–47 тэрбум ам.доллар болтлоо өссөн байна. Энэ жилийн хувьд дэлхийн тэрбумтнуудын дундаж хөрөнгө 3.5 тэрбум ам.доллар буюу дунджаар 500 сая ам.доллараар өссөн байна.
Жагсаалтад америкчууд давамгайлсан хэвээр байгаа ч аажмаар байр сууриа алдаж эхэлжээ. Өнгөрсөн жил америкчууд тэрбумтнуудын жагсаалтын 45 хувийг дангаараа эзэлж байсан бол энэ жил 40% болж буурчээ. Жагсаалтанд нийт 97 шинэ тэрбумтнууд нэмэгдсэнээс 16 хувь нь АНУ-ын иргэд бол дийлэнх хувийг азийн тэрбумтнууд бүрдүүлэх болжээ. Шинэ тэрбумтнуудын тоонд 27 хятад иргэн нэмэгдсэний тоонд Li Shufu буюу “Geely” автомашин үйлдвэрлэгч компанийн эзэн орсон аж. Харин Финлянд, Пакистан улсаас анхны тэрбумтнууд төрөн гарчээ.
Хятадууд нийт 89, Орос 62 тэрбумтантай болсон бол Хятад, Энэтхэг, Турк, Өмнөд Солонгос тэрбумтнуудынхаа тоог хоёр дахин нэмэгдүүлж чадсан аж.
Өнгөрсөн жилийн тэрбумтнуудын жагсаалтаас 30 тэрбумтан хасагдаж, 13 тэрбумтан нас барсан байна.

Л.ХАЛИУ

18/01/2014
18/01/2014

Ясны бизнесмэн, их нигүүлсэгч

Дэлхийн хамгийн одтой хөрөнгө оруулагчдын нэг, Уоррен Эдвард Баффет 1930 оны наймдугаар сарын 30-нд АНУ-ын Небраска мужийн Омаха хотод бизнесмэн, улстөрч Ховард Баффетийн ганц хүү болон төржээ. Уоррен Баффет багадаа хачирхалтай “бизнес хүүхэд” байсан бөгөөд үеийн хүүхдүүд нь эцэг эхээсээ халаасны мөнгө гуйж байхад тэрбээр айл, айлын хаалга тогшин бохь, кока кола зарж явдаг байв. Суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцарт таван настайдаа анхны зохиолоо бичиж, Математикийн хаан Гаусс таван настайдаа нягтлан бодогч аавыгаа ичээж байсан гэдэг. Уоррен Баффет мөн тэдгээр агуу хүмүүсий адилаар зургаан настайдаа анхныхаа наймааг хийж, анхны ашгаа олж байжээ. Тэрбээр өвөөгийнхөө хүнсний дэлгүүрээс зургаан ширхэг кока кола ундааг 25 центээр худалдаж аваад, 30 центээр зарсан гэдэг. 74 жилийн тэртээх таван цент өдгөө 50 тэрбум болтлоо өсөөд байна.

Мөнгийг өсгөх, ашигтай зүйлд хөрөнгө оруулах мэдрэмж түүнд байгалиас заяажээ. Ашигтай ажиллах компанийг алдалгүй харах бэлгийн нүдтэй тул тэрбээр хөрөнгө оруулагчдын дунд тэр бурхан шиг л нэр нөлөөтэй. Нэгэн үе “Уоррен Баффет хувьцааг нь худалдаж авсан” гэсэн “шум” тухайн компанийн хувьцааны ханшийг шууд өсгөдөг “бичигдээгүй хуультай” болсон байсан нь түүний хэр нөлөөтэй эрхэм болохыг батлах биз ээ. Учир нь дээрх сургаар хөрөнгө оруулагчид тухайн компанид уралдан хөрөнгөө даатгадаг байжээ.

Уоррен хөрөнгө оруулах ажлаа 1941 оноос эхэлжээ. Тэрбээр “City’s service” хэмээх компанийн гурван багц хувьцааг 38 ам.доллараар худалдан авч, эгчтэйгээ хэмтрэн эзэмшчээ. Гурван багц хувьцааны үнэ удалгүй 200 болж өссөн гэдэг. Тэрбээр дунд сургуулиа төгсөхдөө аль хэдийнэ 5000 ам.доллартай болсон байжээ. Энэ нь одоогийн ханшаар 42 мянган ам.доллар буюу жирийн америк иргэний жилийн орлогоос илүү гэсэн үг юм. Сургуулиа төгссөний дараа Пинсильваний Их сургуульд элсэн орж, хоёр жил суралцжээ. Дараа нь Омаха хотдоо буцан ирж Небраскагийн Линкольн хотын их сургуульд шилжин ирж, 3 жилийн дараа төгссөн байна. Дээд сургуульд суралцаж байхдаа эдийн засагч, хөрөнгө оруулагч Бен Грем, Дэвид Додд нарын боловсруулсан хөрөнгө оруулалтын хуулийг сайтар судлан толгодоо “суулгаж” авчээ.

Нэр алдартай хөрөнгө оруулагч Бен Грем, Дэвид Додд нар Уоррений замналд ихээхэн нөлөөлж чадсан юм. Бен Гремийн буй болгосон хөрөнгө оруулалтын хялбар энгийн хуулийг 21 тэй Баффет сайн ойлгож, тусган авсан байна. Сонингийн тасархай дээр гарсан материалаас санаа аван хөөцөлдөж гүйсний эцэст GEIKO хэмээх даатгалын компанийг эзэмших болж, улмаар “Беркшир Хэтэвэй” компанид хөрөнгө оруулжээ. 1965 он гэхэд тэрбээр компанийн 28 хувийг эзэмших болж, дараа жил нь зархирлуудын зөвлөлийн даргаа сонгогдлоо. Түүний нэг бүрийг нь 7 ам доллараар худалдаж авсан хувьцаа энэ үүед 19 ам.доллараар үнэлэгдээд байв. Үүнээс дөрвөн жилийн өмнө буюу 1962 онд тэрбээр анхныхаа сая ам.долларыг олоод байжээ. 1971 онд орон нутагтаа алдартай “Сиз кэнди” хэмээх чихрийн үйлдвэрийг худалдан авсан нь мөн л оновчтой болжээ.

1973 оноос хэвлэл мэдээллийн салбарт анхаарлаа хандуулах болж Washington Post компанид хөрөнгө оруулж, 1977 онд “Buffalo Evening News”-ийг 32.5 саяар худалдаж авав. Анх долоон ам.доллар байсан “Berkshire Hathaway”-ийн нэгж хувьцаа 1979 онд 1305 ам.доллар болтлоо өсчээ. Эзнийхээ урагшгүй ажиллагаанаас болж дамдуурахад хүрээд байсан "Скотт энд Фэтзер, болон бусад олон олон компаниуд “Berkshire Hathaway”-ийн орлогыг нэмэгдүүлж байлаа. Тэрбээр “Berkshire…”-ээс гадна хувиараа хөрөнгө оруулах ажлыг 1967 оноос эхэлж Балтиморын их дэлгүүрийг худалдаж авсан байна.

Тэрбумтан гэхэд Уоррен Баффет тансаг хэрэглээнд дургүй бөгөөд 1991 онд худалдаж авсан супер онгоцоос өөр тансаг хэрэглээ гээд байх юм байдаггүй аж. Түүнийг компьютер хэрэглэдэггүй цорын ганц тэрбумтан гэж нэрлэдэгийг уншигчид бараг мэдэх биз. Тэрбээр одоо ажлаа өөр хүнд хүлээлгэн өгсөн ч шийдвэргаргахад нөлөөлдөг хэвээр. Эхнэр Сюзан Баффет нь 2006 онд нас барахад тэрбээр дурсгалыг нь хүндэтгэн дотны анд Билл Гейтсийн эхнэр Мелиндагийн тэргүүлдэг буяны санд хөрөнгийнхөө 85 хувийг гэрээслэн үлдээсэн нь дэлхий даяар шуугиан тарьсан билээ. Энэ тухайн үеийн үнэлгээгээр 37 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан болохоор арга ч үгүй юм. Ийм их хөрөнгө буяны үйлсэд хандивлаж байсан тохиолдол өмнө нь хэзээ ч гарч байгаагүй, цаашид ч гарахгүй биз ээ.

Х.Батсайхан

Address

Sukhbaatar District, 9th Khoroo, Computer Center, 8008
Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:00 - 18:00
Tuesday 07:00 - 18:00
Wednesday 07:00 - 18:00
Thursday 07:00 - 18:00
Friday 07:00 - 18:00
Saturday 10:00 - 15:00

Telephone

+97699075818

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Анализ Старт Аудит ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Анализ Старт Аудит ХХК:

Share