16/10/2019
2019 оны 10-р сарын 14-ний өдөр АпексСофт ХХК-ийн програм хангамж,санхүү, НББ-ийн мэргэшүүлэх сургалтын уулзалт, өдөрлөгөө Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia дээр амжилттай сайхан болж өндөрлөлөө 🎉🎊🎈
Уулзалт, өдөрлөгөөр програм хангамж /хөгжүүлэгч/ , санхүү, нягтлан бодох бүртгэлийн суралцагчид маань 1 жилийн хугацаанд сурсан мэдсэнээ эцэг эх, багш, найз нөхөд, Дэлхийн Зөн ОУБ-ын ах эгч нартайгаа хуваалцсан юм 🙋♀️🙋♂️
Суралцагчид маань жилийн хугацаанд өөртөө итгэх итгэлтэй, бусдын өмнө өөрийгөө зөв илэрхийлэх чадварыг мөн давхар эзэмшсэн нь илтгэл тавихад харагдаж байлаа 📊📙👏
Энэ нэг жилийн хугацаанд бидний ажлыг дэмжин ажиллаж байгаа Дэлхийн Зөн ОУБ-даа болон суралцагчдынхаа ар гэрийнхэнд баярлалаа 💛🧡❤️
#ДэлхийнЗөнМонголОУБ
#АпексСофтХХК