Монголын Ипотекийн Корпораци

Монголын Ипотекийн Корпораци Хөрөнгөөр баталгаажсан бонд гаргах, Хөрөнгө итгэмжлэн удирдах болон Хэлцэл эрхлэн гүйцэтгэх үйлчилгээ

Барьцаа хөрөнгө чөлөөлөх үйл явц🔍1. Банканд зээлийн төлбөрийг төлнө2. Улсын бүртгэлийг мэдүүлгийг банкны салбарт бөглөнө...
02/07/2026

Барьцаа хөрөнгө чөлөөлөх үйл явц🔍
1. Банканд зээлийн төлбөрийг төлнө
2. Улсын бүртгэлийг мэдүүлгийг банкны салбарт бөглөнө
3. Улсын бүртгэлийн нэгжид очиж бүртгэл хийлгэх
Санамж: Барьцаанаас чөлөөлөх бүртгэлийг хийлгэхдээ өөрийн барьцаа хөрөнгийн хаяг дахь харьяа дүүрэг, аймгийн улсын бүртгэлийн салбар нэгжид дараах материалыг авч очно.
✅Улсын бүртгэлийн мэдүүлэг
✅Барьцаа хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь
✅Барьцаалбарын эх хувь
#мик

ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭР БАТАЛГААЖСАН 40 ДЭХ БАГЦЫН БОНДЫГ АМЖИЛТТАЙ ГАРГАЛАА“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) үүсг...
02/07/2026

ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭР БАТАЛГААЖСАН 40 ДЭХ БАГЦЫН БОНДЫГ АМЖИЛТТАЙ ГАРГАЛАА

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн босгон дээр ипотекийн зээлээр баталгаажсан 40 дэх багцын бондыг амжилттай гаргалаа.

МИК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд арилжааны банкнуудын олгосон ипотекийн зээлийг багцлан худалдан авч, нийт 748 тэрбум төгрөгийн дүн бүхий, 30 хүртэлх жилийн хугацаатай ипотекийн зээлээр баталгаажсан бондыг (ИЗББ) гаргав. 40 дэх багцын бонд нь нийт 6,181 өрхийн ипотекийн зээлийг хамарч байгаа бөгөөд 2,451 өрх (39.66%) нь орон нутагт, 3,730 өрх (60.34%) нь Улаанбаатар хотод орон сууц худалдан авсан байна.

https://www.mik.mn/mn/m299/news1643

#мик #мик20жил

Ипотекийн зээлийг хэрхэн илүү хүртээмжтэй, урт хугацаанд тогтвортой болгох вэ? Монгол, Малайз, Япон болон Европын орон с...
29/06/2026

Ипотекийн зээлийг хэрхэн илүү хүртээмжтэй, урт хугацаанд тогтвортой болгох вэ?

Монгол, Малайз, Япон болон Европын орон сууцны санхүүжилтийн байгууллагуудын удирдлагууд уг сэдвээр шийдлүүд хэлэлцэж, ипотекийн зээлийн систем дэх төр-хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгийн зах зээл, ногоон орон сууцны ирээдүйн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Тусгай ярилцлагыг бүтнээр нь хүлээн авч үзнэ үү

#МИК #мик20жил

🔑 Ипотекийн зээлийг хэрхэн илүү хүртээмжтэй, урт хугацаанд тогтворт...

29/06/2026

Ипотекийн тогтолцоо өнгөрсөн 20 жилд 140 мянга гаруй өрхийг орон сууцтай болгосон ч дараагийн шатны хөгжил нь урт хугацааны, өртөг багатай эх үүсвэрээс шууд хамаарна...

25/06/2026
Ипотекийн зээлтэй иргэд МИК-ийн цахим хуудаст ДАН системээр дамжуулан нэвтэрч ипотекийн зээлийн мэдээллүүдээ хялбараар ш...
23/06/2026

Ипотекийн зээлтэй иргэд МИК-ийн цахим хуудаст ДАН системээр дамжуулан нэвтэрч ипотекийн зээлийн мэдээллүүдээ хялбараар шалгах шалгаарай.

Нэвтэрсний дараа дараах мэдээллүүдийг авах боломжтой:

-Ипотекийн зээл МИК-д шилжсэн эсэх
-Хүсэлтийн явцын мэдээлэл
-Барьцаа хөрөнгө чөлөөлөх хүсэлтийн явц
-eBarimt системд автоматаар бүртгэгдсэн байдал

#мик

23/06/2026

“ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТ” ФОРУМЫН ТАЛАРХАЛ

“Орон сууцны санхүүжилт” олон улсын форумыг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж, хамтран ажилласан төр, хувийн хэвшлийн байгууллагууд, түншүүд, илтгэгчид, зохион байгуулагчид болон нийт оролцогчдодоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхний идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа, дэмжлэг нь форумыг үр дүнтэй, өндөр түвшинд зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Монгол Улсын орон сууцны санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлд үнэтэй хувь нэмэр болсон гэдэгт итгэлтэй байна.

Цаашдын хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсье.

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК

THANK YOU FROM THE “HOUSING FINANCE” FORUM

We would like to express our sincere gratitude to all public and private sector organizations, partners, speakers, organizers, and participants who contributed and collaborated to make the "Housing Finance" International Forum a resounding success.

Your active participation, collaboration, and support played a vital role in ensuring the forum was highly effective and held to the highest standard. We are confident that this collective effort will make a valuable contribution to the development of Mongolia’s housing finance system.

We wish you all continued success and look forward to future collaborations.
Mongolian Mortgage Corporation HFC LLC

#МИК #мик20жил

19/06/2026

Монголын Ипотекийн Корпорацийн "Орон сууц санхүүжилт" форумд оролцсон олон улсын ипотекийн хоёрдогч зах зээлийн салбарын зочид төлөөлөгчдийн байр суурийг хүргэж байна.

#МИК #мик20жил

Address

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д. Сүхбаатарын талбай гудамж 11, Ш/х/215
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 08:30 - 17:30

Telephone

+97694018267

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Ипотекийн Корпораци posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монголын Ипотекийн Корпораци:

Share