Баярхүү багш / Татварын зөвлөх

Баярхүү багш / Татварын зөвлөх * Мэргэшсэн нягтлан бодогч (МНБ)
* Татварын мэргэшсэн зөвлөх (ТМЗ)
* Бизнесийн удирдлагын магистр (БУМ)

27/04/2026
Үр дүнтэй манлайллын 11 хуульСайн манлайлал гэдэг нь зөвхөн эрх мэдэлтэй болох тухай ойлголт биш юм. Харин бусдад нөлөөл...
23/04/2026

Үр дүнтэй манлайллын 11 хууль

Сайн манлайлал гэдэг нь зөвхөн эрх мэдэлтэй болох тухай ойлголт биш юм. Харин бусдад нөлөөлж хүмүүсийг чадваржуулах, тогтвортой урт хугацааны амжилтыг бүтээх тухай юм.

1. Эхлээд өөрийгөө удирд:
Хувийн сахилга бат, өөрийгөө таньж ойлгох нь бусдыг удирдахаас өмнө хийх чухал алхам юм. Үүний дараа л итгэлцэл бий болгодог.

2. Сайн хүмүүсийг ажилд авч, дараа нь эрх мэдэл олго:
Чадварлаг багийн гишүүддээ итгэж, тэднийн хэт хянахаас (micromanagement) зайлсхий.

3. Шаардлагатай үед оролц:
Хүчтэй удирдагчид багийнхаа ард зогсож, чухал үед өөрсдөө хувь нэмрээ оруулдаг.

4. Тодорхой байдлаар, тогтмол харилц:
Ил тод, ойлгомжтой харилцаа нь төөрөгдлийг багасгаж, гүйцэтгэлийг сайжруулдаг.

5. Санал бодлыг нь сонс, дараа нь шийдвэр гарга:
Хүмүүсийнхээ үзэл бодлыг сонс, гэхдээ цаг алдалгүй шийдвэр гарган урагшил.

6. Гол ажлууддаа гүн төвлөр:
Хэрэгцээгүй уулзалтуудыг багасгаж, өндөр үр нөлөөтэй ажлуудад анхаар.

7. Давтамжтайгаар feedback өг:
Сайн гүйцэтгэлийг үнэлж, сайжруулах санал нь урам зориг, өсөлтийг бий болгодог.

8. Хортой зан үйлтэй нүүр тулж, шуурхай шийд:
Эрүүл соёл нь сөрөг хандлагыг эрт илрүүлж, засахаас эхэлдэг.

9. Өндөр нөлөөтэй ажилд төвлөр:
Жинхэнэ үр дүн авчрах үйл ажиллагаанд анхаарлаа чиглүүл.

10. Амралтыг дэмж:
Сайн амарсан баг илүү бүтээлч, үр бүтээлтэй байж, туйлдлаас (burnout) зайлсхийдэг.

11. Багийн өсөлтөд хөрөнгө оруул:
Хүмүүсийг хөгжүүлэх нь хамгийн тогтвортой манлайллын стратеги юм.. copy

Сурсан зүйлээ бусдад заах нь тухайн зүйлдээ Мэргэших хамгийн шилдэг арга юм.
22/04/2026

Сурсан зүйлээ бусдад заах нь тухайн зүйлдээ Мэргэших хамгийн шилдэг арга юм.

“Хөдөлмөрч хүмүүстэй нөхөрлө! Тэдэнд хов яриад, хүн муулаад, чамайг буруу зүйлд уруу татаж явах цаг зав байдаггүй” - Шун...
22/04/2026

“Хөдөлмөрч хүмүүстэй нөхөрлө! Тэдэнд хов яриад, хүн муулаад, чамайг буруу зүйлд уруу татаж явах цаг зав байдаггүй” - Шунхлай группын үүсгэн байгуулагч П.Батсайхан

Их Британийн тэрбумтан Ричард Брансон өөрийн цахим хуудаснаа "50 гаруй жил бизнес хийгээд миний ойлгож авсан 5 зүйл" хэм...
21/04/2026

Их Британийн тэрбумтан Ричард Брансон өөрийн цахим хуудаснаа "50 гаруй жил бизнес хийгээд миний ойлгож авсан 5 зүйл" хэмээн дараахыг бичжээ:

1. Зүгээр л эхэл. Төгс төлөвлөгөө хэрэггүй. Хэн нэгнээс зөвшөөрөл, зөвтгөл авах гэсний хэрэггүй. Миний бүтээсэн бүх л зүйлс нэг санаа олоод, түүнийхээ араас явсанд байдаг.

2. Хамгийн түрүүнд хүмүүс. Өөрийн хамтрагч, баг, харилцагч чинь хамгийн нэн түрүүнд тавигдах ёстой. Эксэл дээрх хэдэн тоо гэхээс илүү хүмүүс юмыг бүтээдэг.

3. Бүтэлгүйтэхээс бүү ай. Юм хийж байгаа хүн байсгээд л алдаа гаргаж, бүтэлгүйтдэг. Хэрэв бүтэлгүйтэхгүй байвал, чи ямар ч оролдлого хийгээгүй байна гэсэн үг. Эргээд харахад, алдаанууд маань л сургамж үлдээж, тэр бүү хэл төсөөлж байгаагүй боломжуудыг нээж өгсөн байдаг. Дэндүү олон бүтэлгүйтсэн учраас өнөөдрийн "Би" бүтсэн байх.

4. Сониуч бай. Сониуч зангаа орхисон цагаас хөгжихөө больдог. Сониуч зан яг дахин шинээр эхэлж байгаа мэт мэдрэмжийг өгдөг. Сониуч зангийн ачаар амьдралд үргэлж "Зугаатай" мэдрэмжийг мэдэрч чаддаг гэж боддог.

5. Стратеги, төлөвлөгөө гэх зэрэг чамин ойлголтууд бодлыг хязгаарладаг. Хэт нарийвчилсан төлөвлөгөө яг л "Хонгил" дундуур явж байгаа мэт харах өнцгийг хязгаарлачихдаг. Гэтэл ихэнх боломжууд тэр хонгилын гадна талд нь байх нь элбэг.

20/04/2026

Амжилт өсөлт ба Санхүүгийн бүртгэл

Address

Ulaanbaatar
17032

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97699918101

Alerts

Be the first to know and let us send you an email when Баярхүү багш / Татварын зөвлөх posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Баярхүү багш / Татварын зөвлөх:

Share