Гоц шийдэл ТМЗ

Гоц шийдэл ТМЗ 🧮Санхүү, татвар, нбб-ээ бидэнд даатга.
☎️ Дэлгэрэнгүй мэдээллийг: 77113009, 99045214

Танай байгууллага санхүү, татварын тайланг жилд хэдэн удаа илгээж, хэчнээн хувиар татвар төлөх вэ?✅ Жилийн 50 сая төгрөг...
11/05/2026

Танай байгууллага санхүү, татварын тайланг жилд хэдэн удаа илгээж, хэчнээн хувиар татвар төлөх вэ?

✅ Жилийн 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой НӨАТ суутган төлөгч биш иргэн, ААН нь өөрийн хүсэлтээр хялбаршуулсан горимд бүртгүүлсэн бол жилдээ 1 удаа санхүүгийн болон татварын тайлан гаргаж, борлуулалтын орлогынхоо 1 хувьтай тэнцэх хэмжээний татвар төлнө.

✅ Жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол жилд 1 удаа санхүүгийн тайлан илгээж, 2 удаа татварын тайлангаа тайлагнаж, 1 хувийн татвар төлнө.
✅ 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой бол жилд 1 удаа санхүүгийн тайлан илгээж, 2 удаа татварын тайлангаа тайлагнаж, 10 хувийн татвар төлнө. Хүсэлт илгээн нийт төлсөн татварынхаа 90 хувийг нь буцааж авах боломжтой.
✅ Жилийн 1.5 тэрбумаас дээш борлуулалтын орлоготой, татвар ногдуулах орлого 6 тэрбумаас доош ААН нь жилд 2 удаа санхүүгийн болон татварын тайлангаа тайлагнаж, 10 хувийн татвар төлнө.
✅ Татвар ногдуулах орлого 6 тэрбумаас дээш ААН нь жилд 2 удаа санхүүгийн тайлангаа илгээж, жилд 4 удаа татварын тайлангаа тайлагнаж, 10 хувийн татвар төлнө. Үүнээс 6 тэрбумаас давсан дүнгээс 25% татвар төлнө.

🧮Санхүү, татвар, нбб-ээ бидэнд даатга
☎️ Дэлгэрэнгүйг: 77113009, 99045214

Аудит бол БОЛОМЖ 💥💥💥Аудит гэхээр нэг л их хяналт шалгалт ирж, хүн бүрээс өө сэв хайж, акт торгууль тавих мэтээр ойлгох н...
06/05/2026

Аудит бол БОЛОМЖ 💥💥💥

Аудит гэхээр нэг л их хяналт шалгалт ирж, хүн бүрээс өө сэв хайж, акт торгууль тавих мэтээр ойлгох нь цөөнгүй. Аудит бол харин ч эсрэгээрээ боломж юм.

Аудит хийлгэснээр та болон танай байгууллага:
✅ Нягтлан бодох бүртгэлийн алдааг олох боломж
✅ Санхүүгийн тайлагналын материаллаг алдааг залруулах боломжтой болно.

Энэ нь эргээд урт хугацааны өсөн дэвших санхүүгийн боломжийг бий болгоно

☎️ Содон бүртгэл аудит: 77113009, 99045214

Hello may It may rain🌧️it may snow❄️it may be hot 🥵it may be cold 🥶it may have forest fires 🔥it may have floods or it ma...
01/05/2026

Hello may

It may rain🌧️
it may snow❄️
it may be hot 🥵
it may be cold 🥶
it may have forest fires 🔥
it may have floods or it may have gusty wind 💨

Because it's MAY

СОНИРХОЛТОЙ ТАТВАР №69Германы Hundesteuer (нохойн татвар) нь орон нутгийн захиргаанаас авдаг, гэрийн тэжээвэр нохой эзэм...
30/04/2026

СОНИРХОЛТОЙ ТАТВАР №69

Германы Hundesteuer (нохойн татвар) нь орон нутгийн захиргаанаас авдаг, гэрийн тэжээвэр нохой эзэмшигчдэд ногдуулах жил бүрийн тогтмол татвар юм.

Нохой тэжээж буй хүн хот/сумандаа бүртгүүлж, жил бүр татвар төлнө. Ингэхдээ 1 дэх нохойнд ойролцоогоор 40 – 190 евро,
2 дахь нохой бол илүү өндөр (жишээ нь 150–300 евро), хэрэв аюултай ангилалд багтдаг нохой тэжээвэл 600 – 1000+ евро төлөх гэнэ.

Энэ мөн хот болгонд харилцан адилгүй байдаг, жишээ нь Берлинд ~120 €, Мюнхенд 100 € байдаг гэнэ. Татварын орлогоор хотын цэвэрлэгээ (нохойн ялгадас, нийтийн орчин)
Амьтны хяналт, бүртгэл мөн цаашлаад хэт олон нохой тэжээхээс сэргийлэх зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлдэг байна.

Санхүүгийн тайлангаа уншдаг нь 👍👍👍Санхүүгийн 4 дэх тайланд "МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН" гэж гардгийг манай захирлууд мэдэх...
27/04/2026

Санхүүгийн тайлангаа уншдаг нь 👍👍👍

Санхүүгийн 4 дэх тайланд "МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН" гэж гардгийг манай захирлууд мэдэх биз ээ. Тэгвэл энэ тайлан юу өгүүлдэг вэ?

Товчхондоо бол танай байгууллагын мөнгө хаанаас гарж, хаашаа орсныг хэлнэ гэхүү дээ.

1. Үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ: Энэ дүнгийн нийт үлдэгдэл нь (+) дүнтэй гарч байвал танай байгууллага тайлант хугацаанд орлогоороо зарлагаа нөхөж чаджээ гэсэн үг. Хасах дүнтэй байвал зарлага нь орлогоосоо давжээ.

2. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ: Энэ дүн нь (-) үзүүлэлттэй гарч байвал мөнгө зарцуулж хөрөнгө авсан байна гэсэн үг. Харин (+) дүнтэй байвал танай байгууллага хөрөнгөө зараад мөнгөтэй болсон байна гэж ойлгож болно.

3. Санхүүгийн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ: Тайлант хугацаанд танай байгууллага өр төлбөрөө барагдуулсан уу, нэмэгдүүлсэн үү гэдгийг эндээс товчхондоо харж болно. Энэ дүн нь (-) үзүүлэлттэй гарч байвал өрөө барагдуулсан, аа харин (+) дүнтэй байвал тайлант хугацаанд танай байгууллагын өр төлбөр нэмэгдсэн гэсэн үг.

🧮Санхүү, татвар, нбб-ээ бидэнд даатга
☎️ Дэлгэрэнгүйг: 77113009, 99045214

Та нар ингэдэг үү?
25/04/2026

Та нар ингэдэг үү?

НӨАТ-ын босго 400сая ₮ болвол юу болох вэ?Жижиг дунд аж ахуй нэгжид үзүүлэх нөлөөлөл:✅ДАВУУ ТАЛ:1️⃣Хамгийн том давуу тал...
20/04/2026

НӨАТ-ын босго 400сая ₮ болвол юу болох вэ?

Жижиг дунд аж ахуй нэгжид үзүүлэх нөлөөлөл:

✅ДАВУУ ТАЛ:
1️⃣Хамгийн том давуу тал бол нягтлан бодох бүртгэл, тайлагналын ачаалал эрс буурна. 50–400 сая-ын хооронд орлоготой ААН-үүд НӨАТ-ын тайлан бэлтгэх, и-баримтаар нэхэмжлэх илгээх, нөхөн төлбөр хүсэх зэрэг санхүү бүртгэлийн ажлаас чөлөөлөгдөнө. Энэ нь нягтлан бодогчийн зардлыг шууд бууруулах боломжтой.

2️⃣ Мөнгөн урсгал сайжирна. НӨАТ суутгаж төлөх шаардлагагүй болсноор ААН-үүдийн мөнгөн урсгал тогтмолжих боломжтой. Ялангуяа худалдаа, үйлчилгээний салбарт НӨАТ-ын нөхөн төлбөрийг хэдэн сар хүлээх асуудал арилна.

3️⃣ Үнийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. НӨАТ нэмэхгүйгээр үнэ тогтоож болох тул Жижиг дунд ААН-үүд томоохон компаниудтай үнийн хувьд өрсөлдөх боломж илүү сайжрах боломжтой.

✅МУУ ТАЛ:
1️⃣ НӨАТ-ын босгоос давмагц шатлал маш эрс тэс болно. 399 сая₮ орлоготой ААН - НӨАТ төлөхгүй, 401 сая₮ орлоготой ААН - НӨАТ төлнө

2️⃣Энэ нь жижиг дунд ААН байгууллагуудад шударга бус мэт санагдах, улмаар босгын ойролцоох бизнесүүдэд өсөлтийн хориг үүсгэх магадлалтай.

3️⃣Цаашлаад зарим жижиг дунд ААН сайн дураараа НӨАТ-д бүртгүүлэх сонирхлоо алдаx магадлалтай. B2B харилцаанд энэ нь сөргөөр нөлөөлж болзошгүй, учир нь томоохон худалдан авагч нар НӨАТ-тай нэхэмжлэх шаардах нь элбэг.

эх сурвалж: Nyambileg JJ

Хүлээсэн хүн хэр олон байна?
18/04/2026

Хүлээсэн хүн хэр олон байна?

Яагаад   гэж?Та манайхыг сонгосноор: 1️⃣  Нягтлан солигдсоноос үүдэх САНХҮҮГИЙН ЭРСДЭЛ ❌ байхгүй болно.2️⃣  Татварын хян...
17/04/2026

Яагаад гэж?

Та манайхыг сонгосноор:
1️⃣ Нягтлан солигдсоноос үүдэх САНХҮҮГИЙН ЭРСДЭЛ ❌ байхгүй болно.
2️⃣ Татварын хяналт шалгалтаар акт, торгууль, алданги хүлээх ЭРСДЭЛ ❌ буурна.
3️⃣ Өмч хөрөнгийн бүртгэлд алдаа гарах, шамшигдал дутагдал гарах ЭРСДЭЛ ❌ байхгүй болно.
4️⃣ Санхүү бүртгэлийн ажилд зарцуулах ХУГАЦАА ✅ хэмнэнэ.

Бидэнтэй холбогдох утас:77113009, 99045214

Юу вэ? эхний тайлан баталгаажиж амжаагүй байхад...
16/04/2026

Юу вэ? эхний тайлан баталгаажиж амжаагүй байхад...

СОНИРХОЛТОЙ ТАТВАР №68 - ПЛАСТИК УУТНЫ ТАТВАРПластик уутны татвар гэдэг нь нэг удаагийн гялгар (полиэтилен) уутны хэрэгл...
15/04/2026

СОНИРХОЛТОЙ ТАТВАР №68 - ПЛАСТИК УУТНЫ ТАТВАР

Пластик уутны татвар гэдэг нь нэг удаагийн гялгар (полиэтилен) уутны хэрэглээг багасгах зорилготой аж. Хэд хэдэн улсад энэ төрлийн татвар амжилттай хэрэгжсэн байна. Жишээ нь:

✅Ирланд:
2002 онд “Plastic Bag Levy” нэвтрүүлсэн. Эхэндээ ~0.15 евро/уут → дараа нь ~0.22 евро болсон байна. Үүний үр дүнд уутны хэрэглээ 90–95% буурч, иргэд даавуун уут руу шилжсэн байна. Энэ нь дэлхийд хамгийн амжилттай бодлогын жишээ гэж үздэг.

✅Герман:
Ихэнх дэлгүүрүүд уутанд 0.1–0.5 евро авдаг. 2022 оноос нимгэн гялгар уутыг бараг бүрэн хориглосон. Гэхдээ иргэд аль хэдийн дахин ашиглах соёлд суралцсан байжээ.

✅Солонгос:
Том дэлгүүрүүдэд гялгар уут хориглосон ба зөвхөн төлбөртэй эсвэл дахин ашиглах уутыг худалддаг аж.

ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЯ

Address

Баянгол дүүрэг 1-р хороо, Сөүл 14-р байр
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97677113009

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гоц шийдэл ТМЗ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share