Зээлийн батлан даалтын сан

Зээлийн батлан даалтын сан Барьцаа хөрөнгийн дутагдалтай ЖДҮҮЭ-д батлан даалт гаргах ашгийн төлөө бус хуулийн этгээд юм.

Барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилго бүхий зээлийн батлан даалтын сангийн эрх зүйн үндсийг тогтоож, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах хүрээнд Зээлийн батлан

даалтын сангийн тухай хуулийг УИХ-ын 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн чуулганаар баталсан.

06/05/2026

Орон нутгийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн батлан даалт гэж юу вэ?

🔵ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛООЗөвлөлдөх уулзалтад аймгуудын З...
05/05/2026

🔵ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Зөвлөлдөх уулзалтад аймгуудын Засаг дарга, ХХААГ, МЭГ-ын дарга, хэлтсийн дарга нар, Зээлийн батлан даалтын сан, ХХААХҮЯ-ны бүтцийн нэгжийн болон харьяа байгууллагын удирдлагууд оролцож байна.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, УИХ-ын Байгаль орчин, хүнс, аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен нар зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд аймгуудын ХХААГ-ын 2025 оны үйл ажиллагааны тайланд хийсэн үнэлгээ, дүгнэлт, мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, улсын төсвийн удирдлага, санхүүжилт, түүнийг хэрэгжилт, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр баримтлах бодлого зэрэг асуудлыг хэлэлцэн, Туслах малчны тухай анхдагч хуулийн төсөл, Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санаачлан боловсруулж буй хуулийн төслүүдийг танилцуулсан юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

ХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:-2026 онд түүхий эд бэлтгэлд зориулан 450.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй з...
04/05/2026

ХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:
-2026 онд түүхий эд бэлтгэлд зориулан 450.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 38 аж ахуйн нэгжид 324.9 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Энэхүү ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дотоодын үйлдвэрүүдэд олгосон эргэлтийн хөрөнгийн зээлийн үр дүнд энэ хавар 1 кг ноолуурын үнэ 200 мянган төгрөгт хүрч малчдын орлогыг нэмэгдүүлэх шийдвэртэй алхам боллоо.

🟢ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:
Салбарын бүтээгдэхүүний экспортоос гадна дотоодын хүнсний хангамжийг сайжруулж, үйлдвэрлэл эрхлэгчдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгох зээлийг 8 жилийн хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэйгээр мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэр болон жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгохоор шийдвэрлэж зээлийн нөхцөлийг зээлдэгчдэд ээлтэй болгон өөрчиллөө.

🟢Улсын хэмжээнд 112.2 мянган га тариалангийн зориулалттай ашиглалтгүй газар атаршсан байдалтай байна. Эдгээр атаршсан газрыг түшиглэн улсын хэмжээнд нийт 1000 гаруй хөдөөгийн багт ногоон тэжээл тариалах хөрөнгө оруулалт, техник технологийн дэмжлэг үзүүлэх замаар “НУТАГТАА ЭЗЭН 100:1000” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

🟢“НУТАГТАА ЭЗЭН 100:1000” төслийн хүрээнд хөдөөгийн нэг багт 100 га атаршсан газарт орон нутгийн удирдлага, малчид, иргэд аж ахуйн нэгжүүдтэй хамтран ногоон тэжээл тариалж мал сүргийн өвөл, хаврын улирлын тэжээлийн дутагдлаас урьдчилан сэргийлэх, цаашлаад эдгээр багийн төв, тэжээл тариалалтын баазыг түшиглэн малын чанар сайжруулах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, улмаар хүүхдийн боловсролыг малчин ахуйтай нь ойртуулах бодлогын алхамыг хэрэгжүүлэн ажиллах болно.

Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймагт 1900 гаруй харилцагчийн 78.4 тэрбум төгрөгийн зээлд 50.6 тэрбум төгрөгийн батлан да...
01/05/2026

Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймагт 1900 гаруй харилцагчийн 78.4 тэрбум төгрөгийн зээлд 50.6 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаад байна.

ЗБДС-ийн Хангайн бүс хариуцсан салбар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод үйл ажиллагаа явуулдаг.

🔵“BAYAYKHONGOR ECONOMIC & SME FORUM 2026” АРГА ХЭМЖЭЭГ ЖДҮ ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБООНООС АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛААТус форум н...
01/05/2026

🔵“BAYAYKHONGOR ECONOMIC & SME FORUM 2026” АРГА ХЭМЖЭЭГ ЖДҮ ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБООНООС АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус форум нь Баянхонгор аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг дэмжих хөрөнгө оруулалтын боломжийг тэлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлт болон ажлын байрыг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн тодорхой шийдэл гаргах зорилготой юм. Мөн салбар дундын уялдаа холбоог сайжруулж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой.

Форумыг “Хонгорын Эрхэт Зангилаа” ЖДҮ-ийн холбоо 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээнд Уул уурхайн үндэсний ассоциаци, Зээлийн батлан даалтын сангийн Хангайн бүс хариуцсан салбар, МУИС-ийн харьяа Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэн, аймгийн төрийн байгууллагууд, Монголбанк, жижиг, дунд бизнес эрхлэгчид, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид, уул уурхайн аж ахуйн нэгжүүд, туслан гүйцэтгэгчид болон хувиараа ашигт малтмал олборлогчдын төлөөлөл өргөнөөр оролцлоо.

Арга хэмжээг нээж аймгийн Засаг дарга Э.Энхбат хэлсэн үгэндээ: “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого нь Баянхонгор аймгийн эдийн засгийн хөгжлийн чухал хөшүүрэг юм. Энэ нь зөвхөн санхүүжилтээр хязгаарлагдахгүй, зах зээл, дэд бүтэц, хүний нөөц, салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Иймд үйлдвэрлэгч, үйлчилгээ эрхлэгчид маань нэгдэн, санаачилга гарган энэхүү форумыг зохион байгуулж байгаад талархаж байна” хэмээн онцоллоо.

Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймагт 1900 гаруй харилцагчийн 78.4 тэрбум төгрөгийн зээлд 50.6 тэрбум төгрөгийн батлан даалттай зээл олгогдоод байгаа юм.

🔵БАНКНЫ ЗЭЭЛИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Зээлийн батлан даалтын ...
28/04/2026

🔵БАНКНЫ ЗЭЭЛИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Зээлийн батлан даалтын сангийн Төвийн бүсийн салбараас Төв аймгийн Зуунмод суманд үйл ажиллагаа явуулж буй Хаан, Төрийн болон Хас банкны зээлийн ажилтнуудад зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа, батлан даалтын бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, хэрэгжүүлэх журам, хамтын ажиллагааны боломжуудыг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Энэхүү сургалт нь орон нутгийн банкны салбаруудын зээлийн үйл ажиллагааг дэмжих, эрсдэлийг бууруулах, жижиг, дунд бизнесийг санхүүжилтэд илүү өргөн хүрээнд хамруулахад чухал ач холбогдолтой.

УЦУОШГ: Улаанбаатар хотод өглөөний 06:30 цагаас эхлэн бороо, уулархаг хэсгээр нойтон цас, цас орлоо.
26/04/2026

УЦУОШГ: Улаанбаатар хотод өглөөний 06:30 цагаас эхлэн бороо, уулархаг хэсгээр нойтон цас, цас орлоо.

🔵ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААЗээлийн батлан даалтын сангийн...
22/04/2026

🔵ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Зээлийн батлан даалтын сангийн Төвийн бүсийн салбар Дархан-Уул аймагт байрлан үйл ажиллагаа явуулдаг. Тус салбараас 2026 оны дөрөвдүгээр сарын 17-21-ний өдрүүдэд орон нутгийн төр, боловсрол, эрүүл мэнд, хууль хяналтын байгууллагуудын ажилтан, албан хаагчдад зориулсан сургалт, мэдээллийн арга хэмжээг зохион байгууллаа.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Од сургууль, Онцгой байдлын газар, Сум дундын анхан шатны шүүх, Нэгдсэн эмнэлгийн нийт ажилтан, албан хаагчдад Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, танилцуулга хийв.

Сургалтын үеэр ипотекийн орон сууцны урьдчилгаа төлбөрийн батлан даалтад хэрхэн хамрагдах, тавигдах шаардлага, иргэдэд нээгдэх боломжуудын талаар онцлон танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн байна.

‼️ИРГЭД МАЛЧДЫН АНХААРАЛД‼️4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн нутгаар, бямба гарагт Булган,...
17/04/2026

‼️ИРГЭД МАЛЧДЫН АНХААРАЛД‼️

4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн нутгаар, бямба гарагт Булган, Төв, Архангай аймгийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурах гэж байна. Салхины хүч 24 метр секунд хүрч гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ гэдгийг онцгойлон анхаарууллаа.

🔵ДАРХАН-УУЛ АЙМАГТ ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН АЖИЛТНУУДЫН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026 оны дөрөвдүгэ...
14/04/2026

🔵ДАРХАН-УУЛ АЙМАГТ ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН АЖИЛТНУУДЫН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Төвийн бүсийн салбараас Хаан банк-ны Дархан-Уул аймаг дахь салбарын зээлийн ажилтнуудыг чадавхжуулах ээлжит сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалт нь зээлийн үйл ажиллагааны чанар, эрсдэлийн удирдлагыг сайжруулах, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.

Сургалтын хүрээнд үндсэн эх үүсвэрийн болон АХБанкны эх үүсвэртэй батлан даалттай зээлийн судалгааны аргачлал, тэдгээрийн онцлог ялгаатай талуудыг дэлгэрэнгүй авч үзэв. Мөн зээлийн шийдвэр гаргалтад анхаарах гол хүчин зүйлс, эрсдэлийг үнэлэх арга барил, практикт тулгардаг нийтлэг асуудлуудын талаар оролцогчид санал солилцож, туршлага хуваалцлаа.

Онцлон дурдвал, батлан даалттай зээлийн бүтээгдэхүүний нөхцөл, шаардлагыг зөв ойлгож, зээлдэгчийн төлбөрийн чадвар, санхүүгийн сахилга батыг бодитой үнэлэх нь зээлийн чанарыг сайжруулахад чухал нөлөөтэй болохыг сургалтын үеэр онцолсон юм. Түүнчлэн зээлийн судалгааг стандартын дагуу гүйцэтгэх, баримт бичгийн бүрдүүлэлтэд анхаарах, эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн талаар тодорхой зөвлөмж өглөө.

🔵“ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ – 2026” АЯН БАЯНХОНГОР АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ХААЛТАА ХИЙЛЭЭ“Дэлхийн мөнгө...
13/04/2026

🔵“ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ – 2026” АЯН БАЯНХОНГОР АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ХААЛТАА ХИЙЛЭЭ

“Дэлхийн мөнгөний долоо хоног – 2026” аяны хүрээнд Баянхонгор аймагт зохион байгуулагдсан олон талт арга хэмжээ өнгөрөгч 4 дүгээр сарын 10-ны өдөр өндөрлөж, хаалтаа хийлээ. Тус аяныг Монголбанк орон нутагт үйл ажиллагаа явуулдаг арилжааны банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг хэрэгжүүлсэн юм.

Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Монголын банкны холбооны Ерөнхийлөгч О.Хүрэлбаатар, гүйцэтгэх захирал Л.Амар, Монголбанкны Санхүүгийн боловсрол, харилцааны газрын захирал М.Тэлмүүнсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа, хөгжлийн газрын дарга Б.Батчимэг, Хаан банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Ариунболд, Зээлийн батлан даалтын сангийн Орон нутгийн удирдлагын газрын дарга Б.Ариунаа болон бусад байгууллагын төлөөлөл Баянхонгор аймагт ажиллаж, хаалтын арга хэмжээнд оролцлоо.

Аяны хүрээнд хүүхэд, залууст зориулсан санхүүгийн боловсрол олгох сургалтуудыг зохион байгуулж, “Мөнгөө хэрхэн зөв удирдах”, “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь”, “Хувийн санхүүгээ хөтлөх дадал”, “Даатгалын ач холбогдол”, “Хуримтлал ба хадгаламжийн ялгаа” зэрэг сэдвээр мэдлэг олгосон байна. Мөн зохион байгуулсан уралдаан, тэмцээний шилдэг оролцогчдыг шалгаруулж, шагналыг гардууллаа.

Address

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Энх тайвны гүүрний баруун хойно, Гэрэгэ тауэр, 6-р давхар
Ulaanbaatar

Telephone

+97677002035

Alerts

Be the first to know and let us send you an email when Зээлийн батлан даалтын сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Зээлийн батлан даалтын сан:

Share